Дүүргийн Засаг дарга нарт үүрэг өглөө
2016-12-21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийслэл хот болон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар дүүргийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр албан даалгавар өгч, “Оны сүүлч болж буйтай холбогдуулан хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна” гэдгийг онцлон дурьдлаа. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг товчлон дурьдвал,

 


 

-2016 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулж ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,



-Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг сурталчлах, иргэдээс санал авах асуудалд онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах,


-Энэ сарын сүүлээр хүйтэрч, цас орох төлөвтэй байгаа тул дүүргүүд нутаг дэвсгэр дэх явган хүний зам, гарц дээрх цасыг тухай бүрт нь арилгаж, аж ахуй нэгж, байгууллагуудаа татан оролцуулж болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахад онцгой анхаарах,



-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулж дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэрээр эмнэлгийн тусламж үзүүлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүртээмжийг хангах,



-Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалах зорилгоор хэт их бохирдолтой бүсэд байгаа гэр хорооллын 51 сургуулийн бага ангийн сурагчдад амны хаалт тараах, 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурьлуулахаар болсон. Энэхүү ажлыг зохион байгуулалт, удирдлагаар ханган ажиллах,



-Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй  үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, зөвшөөрөлгүйгээр байршуулсан, шаардлага хангахгүй том, жижиг сурталчилгааны самбаруудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөхөд хяналт тавьж, дахин зөвшөөрөлгүй ТҮЦ, самбар байршуулахгүй байх асуудлыг биечлэн хариуцах,



-Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Хэв журмын урамшуулалт эргүүл болон сайн дурын оролцоонд тулгуурласан эргүүлийн ажиллагааг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаваруудыг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
том ах:
МАН-сонгуулиар гарахдаа юу юу амлаж гарлаа түц.нүүд ямар гай болсон гэж үйл ажиллагааг нь зогсоож ачиж бна та нараас сохор зоос гуйгаагүй өөрсдөө болгож яваа эгэл жирийн ард түмнийг ингэж болохгүй
2016-12-22
зочин:
Хотын даргадаа баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ олон ТҮЦ арай дэндэж байнаа. Хотоо цэвэр байлгая!
2016-12-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2016-12-21