Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нд эхэлнэ

Нийслэлийн бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног амарна. Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног амрах зохицуулалтыг БСШУС-ын яамнаас гаргасан. Үүний дагуу энэ сарын 29-нөөс бага ангийн сурагчдийн амралт эхлэх хуваарьтай.
Нийслэлийн ЕБС-ийн I-V ангийн сурагчид энэ сарын 29-нөөс ирэх сарын 18-ныг хүртэл гурван долоо хоног амарна. Харин хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 29-нөөс ирэх сарын 11-ныг хүртэл хоёр долоо хоног амарна.
Харин VI-XII ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18-ныг хүртэл хоёр долоо хоног, хөдөө орон нутгийн ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-11-ныг хүртэл нэг долоо хоног амрах юм.
|
Нийслэлийн ЕБС-ийн сурагчид |
Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн сурагчид |
Нэгдүгээр улирал |
Бүх ангийн сурагчид 11/03- 11/9-нийг дуустал /нэг долоо хоног/
|
|
Хоёрдугаар улирал |
I-V ангийн сурагчид
|
|
12/29-01/18 /гурван долоо хоног/ |
12/29-01/11 /хоёр долоо хоног/ |
|
|
VI-XII ангийн сурагчид
|
|
|
01/5-01/18 /хоёр долоо хоног/ |
01/5-01/11нэг долоо хоног |
Гуравдугаар улирал |
Бүх ангийн сурагчид 03I/23-04/5 /хоёр долоо хоног/ |
Бүх ангийн сурагчид 03/23-04/5 /хоёр долоо хоног/ /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ |
Дөрөвдүгээр улирал |
I-II ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас
|
|
III-V ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс
|
||
VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос
|
Энэхүү хуваарийг цаашид өөрчлөхгүй, урт хугацаанд дагаж мөрдөнө гэдгийг БСШУС-ын сайд хэлсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ