Согтуу жолооч гүүр нураажээ
2016-12-22

 

Энхтайваны гүүрэн дээр зам тээврийн осол гарч, гүүрийн хашлагыг нураажээ.

 

Тодруулбал, шөнийн 02.00 цагийн орчимд 120 мянгатаас Энхтайваны гүүр өгсөх замд "Nissan X-Trial" маркийн автомашинтай, согтуу жолооч осол гаргаж, гүүрийн хажуугийн хашлагыг нурааж, шон мөргөсөн байна. Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад “Машин гүүр давж унаагүй. Ослын улмаас хүн, хүнд бэртэж гэмтээгүй” гэдэг мэдээллийг өглөө.

 

Ослын улмаас Энхтайваны гүүрний хашлага 5-8 метр орчим нурж, хоёр гэрлийн шон хугарсан байна. Иймд гүүрний нэг эгнээ замыг хааж засварын ажил хийхээр болжээ.

 

Сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох, улмаар амь нас хохирох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ЦЕГ-аас мэдээлсэн.

 

Тухайлбал  замын цагдаагийн албанаас өнгөрсөн амралтын өдрөөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 101 жолоочийг, энэ сарын 19-нд 60 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Мөн энэ онд зөрчлийн оноо нь дууссан 100 гаруй  жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түдгэлзүүлсэн байна. Эрхээ хасуулсан жолоочид ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон оноо болон эрхээ хасуулсан аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тайвнаа:
Согтуугаас дор самуурчихсан засаг захиргаатай улсад энэ бол сонин болгоод бичээд байх асуудал биш байноо.
2023-12-17
Зочин:
Айж ичих юу ч үгүй хууль цаазаа дагаж биелүүлэх нэг ч хүнгүй энэ газарт юу ч болж байсан гайхахааргүй болж дээ хөөрхий. Яанадаа миний монгол ...
2016-12-22
Зочин:
Сархад савнаасаа бусдыг дийлнэ шүү залуусаа. Дуудлагын жолооч гэж нэг сайхан үйлчилгээ байна шдээ.
2016-12-22
Зочин:
эрхийг нь бүрмөсөн хас. ийм эргүү тэнэг малнууд байх гэж
2016-12-22
Ard:
Baliar novshnuud !
2016-12-22
яана:
Эргүү эрээ цээрээ алдсан бас дээрээс нь ядуу монголчууд архи ууж агсам тавихаас өөр олигтой юмгүй болсон үнэндээ маргааш байхгүй улсад архи ууж дураараа дургиж сайн дураараа солиорохоос өөр зугаа алга ганцхран хохриогч нь гэм зэмгүй хүүхэд багачуул хөгшин хөвөө нар Ээ чааваас эзэн бас хууль байна уу энэ айхтар газар
2016-12-22