Берлин хотноо Тунисын иргэн халдлага үйлджээ
2016-12-22

Берлин хотноо халдлага үйлдсэн этгээд

 

Германы нийслэл Берлин хотноо хоёр өдрийн өмнө террорист халдлага гарч, 12 хүн амиа алдсан байна. Ачааны машинтай этгээд үзэсгэлэн худалдаа үзэж байсан иргэдийг дайрч, улмаар хэргийн газраас зугтаажээ. Тэгвэл цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Халдлага үйлдсэн этгээд Тунис улсын иргэн, 24 настай Анис Амри гэгч болохыг тогтоосон байна. Өнөөг хүртэл тэрбээр хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийнхан орон нутгийн бүх хэвлэлд хэрэгтний зургийг өгч, хамтран ажиллахыг хүссэн аж.

 

Мөн хэрэгтний нуугдаж буй газрыг олж өгсөн хүнд 100 мянган евро өгөхөө мэдэгдэж, мөн мэдээллийг нь нууцлахаа амлажээ.

 

Анис Амри өнгөрсөн наймдугаар сарын 19-ны өдөр хуурамч бичиг баримт үйлдэж, хил давахыг оролдсон хэргээр Италийн цагдаагийнханд баривчлагдаж байсан гэнэ. Мөн түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэмт хэрэгтэн хүн гэж нүд царайнаасаа л шууд харагдахымдаа. Нүдэнд хүйтэн хүмүүс цаанаа л нэг ямар нэгэн их өөтэй бдаг
2016-12-22