Андрей Карловыг сүүлчийн замд нь үдэв
2016-12-23

 

Туркийн нийслэл Анкара хотноо ОХУ-аас суугаа бүрэн эрхт Элчин сайд Андрей Карлов террорист халдлагад өртөж, амиа алдсан билээ. Элчингийн аминд Туркийн цагдаагийн ажилтан 22 настай Мевлут Мерт Алтинтас гэгч үйлдсэн болохыг тогтоосон юм.

 

Цагдаагийнхан аргагүй хамгаалалтын улмаас хэрэгтэнг буудан хөнөөсөн аж.  Халдлагаас 24 цагийн дараа Туркийн албаныхан Элчингийн цогцсыг нутаг буцаасан юм.

 

Тэгвэл өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Элчин сайдад хүндэтгэл үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Путин Тантай хамтран ажиллах нэр төрийн хэрэг байсан. Таны өшөөг заавал авах болно. Би террористуудаас заавал өшөөгөө авах болно” гэж хэлжээ. Мөн Ерөнхийлөгчийн тушаалаар харамсалтайгаар амиа алдсан Элчин сайдад төрийн дээд одон медалийг нөхөн олгосон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрийн Песков мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Харамсалтай. Ум ма ни бад ни хум
2016-12-23
zochin:
Um sain amaglan bolokh boltugai
2016-12-23
irgen:
Altan argamjaa tasduulaad zugeer ongorno gej uu...Xezee Ugui biz
2016-12-23