Ажил удаж байгаа нь олонхиос болсон
2016-12-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хэрэглэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Ажил удаж байгаа нь олонхиос болж байгаа. Цөөнх дэндүү цөөнхөн байна. Цөөнхөөс үг хэлэхээр тал талаас нь дайрдаг. Тасдаад хаях шахдаг. УИХ-ын гишүүн хүн үг хэлэх хэрэгтэй. Гэтэл О.Баасанхүү, С.Жавхлан, манай бүлгийн 9 гишүүд үг хэлэхээр хурал даргалж байгаа хүнээс нь эхлээд бусад гишүүд нь дайрах юм.

 

Бидэнд МАН-ын бүлгийн хурал дээр сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна.  Бид нэг эх оронтой, нэг Засгийн газартай. Танай намаас үгээ хэлдэг, дуугардаг залуучууд байсан. Гэтэл бүгдийнх нь амыг хааж, дуугарахаа болчихсон.  Цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, хамтраад ажлаа хийцгээе хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Myatav novsh
2016-12-23