Хөгжлийн банкийг хэлэлцэж эхэллээ
2016-12-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хөгжлийн банкны асуудлыг хаалттайгаар шуурхай хэлэлцэх хэрэгтэй гэсэн бол гишүүн Я.Санжмятав Олонхи хүч түрж, цөөнхийг үг хэлүүлэхгүй тайлбар тавьж, сөрж байгааг онцолсон бол нийгэм, эдийн засгийн чухал асуудлаа хэлэлцье гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хөгжлийн банкны асуудлаар цөөнхтэй зөвшилцсөн. Хаалттай хэлэлцэхээр болсон” гэсэн юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж:

 

-Цөөнхийн гишүүд үг хэлэхээр замаас нь олонхи дайраад байна гэсэн нь зөв. Хурал удирдаж байгаа хүн хэн юу хэлэхийг мэдэхгүй. Өмнө нь үг хэлсэн хүн хэрүүлийн үг шиддэг. Дараагийн хүн нь тайлбар хийдэг. Тэгээд хэрүүл гал явдаг. 9 гишүүн байхгүй, 25 гишүүн бүлэггүй хоёр  жил амьдарсан даа. Уг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлэх дэгтэй. Гэтэл ертөнцийн бүх зүйлийг хамж ярьж байна. Хэрүүлийн үг шидэхээр гал авалцдаг. Өр зээл, Эрдэнэт, Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх байх хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын гишүүн Хөгжлийн банкны асуудлаар 5 хоногийн завсарлага авсан. Монгол банкны Ерөнхийлөгч нь банкуудаа муулсаар байгаад зэрэглэлийг нь бууруулсан. Хөгжлийн банкны шалгалтын асуудал тусдаа зүйл. Бид тав хоногийн хугацаатай завсарлага авахдаа олон нийтийн анхааралд оруулж, зөрчил байхгүй юм гэдгийг мэдэгдэхийг хүссэн. Хөгжлийн банкны асуудлаар авсан завсарлагаа дуусгаж байна" хэмээлээ. Ингээд Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тавилаа. Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал хураалт явагдсан боловч дэмжлэг авсангүй. Тиймээс Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж эхэллээ.

 

Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкинд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулга болон байнгын хорооны дүгнэлтийн танилцуулгыг хийсэн юм.

 

Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. “Хөгжлийн банкны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр бүрдүүлсэн. Үүнийг  үе шаттайгаар нэмэгдүүлсээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 245.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч Хөгжлийн банкинд үүссэн санхүүгийн нөхцөл байдалд өөрийн хөрөнгийн өсөлтийн хурд зээлийн багцын өсөлтийн хурдыг гүйцэхгүй, улмаар 2016 оны жилийн эцэс гэхэд буурахаар байгаа нь тус банк санхүүгийн зохистой харьцааны үзүүлэлтүүдээ хангаж ажиллахад хүндрэлтэй болжээ. Иймд банкны өөрийн хөрөнгийн зохистой байдлыг хангах, хөрвөх чадвартай актив хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан байна. Тиймээс Хөгжлийн банкны үндсэн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, авах арга хэмжээний талаар тогтоолын төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-27