Хулгайд алдагдсан 47 гар утсыг эзэнд нь хүлээлгэн өгчээ
2016-12-23

 

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

 

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор “Үнэгний ав” нэртэй тусгайлсан арга хэмжээг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд халаасны хулгайн гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлддэг дөрвөн бүлэг этгээдийг олж  илрүүлжээ.  Уг бүлэглэлийн толгойлогч нэр бүхий 5 этгээдийг цагдан хорих арга хэмжээ авсан байна.  Хэрэг үйлдсэн этгээдүүдээс 18 сая төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохиролгүй болгожээ.

 

Одоогор хохирогч нь тогтоогдоогүй  үзлэг нэгжлэгийн үр дүнд олдсон 11 гар утас цагдаагийн байгууллагад байга аж. Иймд гар утсаа алдсан хохирогчид цагдаагийн байгууллагад хандаж, гар утас эд зүйлээ хүлээн авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ хэлж байна.

 

Сэжигтнүүдийн мэдүүлж буйгаар хохирогч нь тогтоогдоогүй эдгээр гар утсын ихэнхийг их, дээд сургуулиудын оюутнаас хулгайлсан гэдгийг хэлжээ.  Мөн томоохон худалдааны зах, албан байгууллага аж ахуй нэгжээр хэсүүчилж халаасны хулгайн гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.

 

Иймд ард, иргэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж  олон нийтийн газраар  үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй  байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  Мөн эд зүйлээ алдсан тохиолдолд цагдаагийн 102 утсанд хандахыг зөвлөж Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
монголын хулгайч нар ухаантай шүү муу утас түүгээд хулгайлчихаж
2018-10-24