Хөшигний ардах сонгууль
2016-12-23

 

-Гол өрсөлдөөн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатын дунд өрнөнө-

 

Гэрэл зургуудийг MPA.mn

 

АН-ын даргын сонгуулийн сунгаа эхэллээ. Энэ сарын 21-нээс Хэнтийн аймгаас эхэлсэн 40 хоногийн сунгаанд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, гишүүн асан Л.Гантөмөр нар өөрсдийгөө сойж буй. Тэд намын даргаасаа эв нэгдийг бэлгэдсэн таван сумыг гардан авч, хэн нь ч ялсан хүлээн зөвшөөрч, АН-ын шинэчлэлийн төлөө хамтран ажиллана гэдгээ амласан. Нүдний өмнө бол ийм үйл явдал өрнөж байна. Харин нүднээс далдуур юу болж буйг таамаглаж үзье.  

 

Н.Алтанхуяг нэрээ татна

 

 

АН-ын даргад өрсөлдөх шийдвэрээ тулгуухан гаргасан гэх экс Ерөнхий сайд яагаад энэ дунд нэрээ шигтгэв. Жирийн гишүүдийнхээ үлдээснээ үргэлжлүүлж, эхэлснээ дуусгах хүслээр нэрээ дэвшүүллээ гэж хэлсэн үгэнд нь итгэх хүн олон бус. Харин хэнтэй тохироо хийв гэж асуух хүн бол чамгүй олон гарна.

 

Н.Алтанхуягийн гол зорилго АН-ын дарга болох биш. Учир нь тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ аль хэдийнэ олон нийтэд мэдэгдсэн. АН-ын дүрмэнд намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт бий. Хэрвээ Н.Алтанхуяг АН-ын дарга болчихвол мөрөөдөл болсон  Ерөнхийлөгчийн суудлаа орхих болно. Тэр том амбиц, зорилгоо өмнө хийж үзсэн ажлаараа солихгүй нь мэдээж. Тэгэхээр Н.Алтанхуяг явцын дунд нэрээ татна. Нэр дэвшигчийн жагсаалтаас нэрээ татсан ч тэрбээр АН-ын даргын сонгуульд “том тоглогч” хэвээр үлдэнэ. Ингэхдээ өөрийнхөө үнэнч генсек Д.Эрдэнэбатаа дэмжинэ. 2012 оны сонгуулиар Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар АН-ыг удирдаж, том ялалтыг авчирсан. Тиймдээ ч Н.Алтанхуяг “гүрдийтлээ зүтгэсэн миний генсек” хэмээн тодотгож, түүнийг үнэлж, түүнд итгэдгээ илэрхийлсэн.

 

С.Эрдэнэ байдгаа шавхана

 

 

Баянгол дүүргийн Засаг дарга, нийслэлийн АН-ын дарга, Баянголын АН-ын дарга, төрийн сайд, УИХ-ын гишүүнээр ажилласан С.Эрдэнэд улстөрчийнх нь хувьд хамгийн чухал үе ирээд байна. Түүний улстөрийн карьерт энэ сонгууль тун чухал үүрэгтэй. Намын шат бүрийг дамжсан түүнд АН-ын дарга болох туйлын хүсэл бий. Цаашлаад 2020 оны сонгуульд намаа ялуулж, Монгол Улсын Ерөнхий сайд болох алсын бодлыг тээж яваа. Тиймдээ ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын даргын энэ сонгуульд маш их ач холбогдол өгч, хамаг байдгаа шавхаж буй. Өөрийнхөө 250 сая төгрөгийг тушаагаад зогсохгүй Ж.Батзандангийн санхүүгийн батлан даагч болсон сурагтай. “Надад 250 сая төгрөг байхгүй. Мөнгөтэй хүмүүсийн сонгууль боллоо” хэмээн гомдоллож явсан Ж.Батзандан гэнэт “баяжиж”, нэр дэвших хүсэлтээ өгсөн нь С.Эрдэнэтэй холбоотой. С.Эрдэнэ нэр дэвшигч Ж.Батзандангийн хүслийг мөнгөөр дэмжжээ. С.Эрдэнэ ингэж илүү зарлага гаргасан нь нэр дэвшигч Л.Гантөмөрийн саналыг хуваах ганцхан зорилготой. Ж.Батзанданг “утсан хүүхэлдэй” болгож, Л.Гантөмөрийн “золигт гаргах” нь С.Эрдэнийн гол тактик. Товчхондоо С.Эрдэнэ энэ сонгуульд хамаг хөрөнгө, ухаанаа зарлагадна. Эв нэгдийн таван сумаа өрсөлдөгчийнхөө хавирганд хавчуулж ч магадгүй.

 

Д.Эрдэнэбат ч фракцынх

 

 

Парламентад хэт цөөнх дээр дарга нь “гудамж”-нд бол энэ дөрвөн жилд АН сөрөг хүчин биш ажиглагч төдийхөн байна. Байр сууриа арай өөр түвшинд байлгая гэвэл АН-ын дарга  УИХ-д суудал эзэлдэг нэгэн байвал зүгээр гэсэн бор шувуу нисээд эхэлсэн. Тиймдээ ч даргын суудлын төлөөх гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын дунд өрнөнө гэж таамаглагчид олон байна.   

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат намын даргад өрсөлдөх шийдвэртээ эргэлзэж байжээ. Харин намын гишүүд, дэмжигчид нь “Эрдэнэбат аа, чи намын даргын сунгаанд оролцох нь энэ намын нэр хүндийн асуудал” гэсэн шаардлага тавьснаар шийдвэрээ шулуутгасан гэдгээ нэр дэвшигчийн үнэмлэх гардан авахдаа хэлсэн. 2012 оны сонгуулиар намаа үнэмлэхүй ялалтад хүргэсэн гавьяа түүнд байгаа учраас итгэл хүлээлгэсэн байж болох.

 

Д.Эрдэнэбатад итгэсэн хүмүүсийн дунд түүнийг дарга болвол АН фракцгүй болно гэж найдагчид байж магадгүй. Гэвч тийм найдлага тавих хэрэггүй. Учир нь Д.Эрдэнэбат дарга болвол “Алтан гадас”-т, Н.Алтанхуягт үйлчилнэ. Түүний дарга болох замд Н.Алтанхуягийн түлхээс чамгүй хүчтэй байх байдал ажиглагдаж буй. Хэрэв үйл явдал таамаглаж буйгаар өрнөвөл Д.Эрдэнэбатад хариу барих шаардлага тулгарна.

 

Ж.Батзандан бол сонирхогч, Л.Гантөмөр бол золиос

 

 

АН-ын даргаар Ж.Батзандан сонгогдвол... Намын нөхдийнх нь дургүйцэл төрж, МАН-ынхны инээд нь хүрнэ. Гэхдээ АН-ынхан ирэх жилүүдийн хувь заяагаа тэгж золиослохгүй. Ж.Батзандан энэ сонгуульд зөвхөн санал хуваах зорилготой оролцож буй. Тэр С.Эрдэнийн мөнгөөр нэрээ дэвшүүлж, хэдэн хүний санал авчихаад хойш суух зорилготой. CV-гээ баяжуулах зорилготой гэдэг шиг л, АН-д ч, Ж.Батзанданд ч төдийлөн ач холбогдолгүй 40 хоног биш. Тиймээс ч тэрбээр ялагчийг хүлээн зөвшөөрч, тууштай хамтарна хэмээн араа бодцон яваа.

 

Харин Л.Гантөмөр бол энэ удаагийн сонгуулийн золиос болох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч. Уг нь тэр АН-ын залуу лидерүүдийн нэг. Гэвч АН-д залуу үеэ өөд нь татаж, халаагаа бэлтгэх чадвар байдаггүй. Тэгэхээр Л.Гантөмөр хамаг хөрөнгө, хүчээ хаяж байгаа С.Эрдэнийн найруулж буй жүжгийн туслах дүр төдийхнөөр үзэгдээд өнгөрч болзошгүй. Энэ сонгуулиас Ерөнхийлөгчийн хүмүүс нэрээ татсан. Нэр дэвшихээр яригдаад байсан П.Цагаан, Д.Болд нар жагсаалтад бичигдсэнгүй. Ерөнхийлөгч болоод түүний хүмүүс Л.Гантөмөрийн ард байхыг үгүйсгэмгүй.

 

АН-ын шинэчлэл гэх даргын сонгуулийн сунгааны хөшигний ард ийм үйл явдал өрнөж буй болов уу.  Даргыг сонгох санал хураалт ирэх оны нэгдүгээр сарын 29-нд орон даяар явагдана. Ингэснээр АН-ыг хэн удирдах нь тодорхой болж, шинэчлэл хэмээн ам цуцталаа ярьж буй үйл явц хэрхэн өрнөхийг бид харна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
2016-12-26
Зочин:
МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
2016-12-26
Зочин:
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-12-26
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-12-26
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2016-12-26
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
2016-12-26
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2016-12-26
Зочин:
Яг сумтай тав ч мөн дөө.
2016-12-26
Зочин:
Энэ наманцар чөтгөр шулмасан эсвэл мисс лянхуа даргатай болоод ч 2020 онд бараа сураггүй ялагдана шүү дээ. юугаа горьдож намын даргад санаархаж хулгайн замаар олсон мөнгөө цацна вэ
2016-12-26
Зочин:
АЛУНБОЛДОО ХАРВАЖ АЛ
2016-12-26
zochin:
5 sumaar kheniig kharvakh geed bainaa
2016-12-25
jir in irgen:
muunchin l ged bxin ug ni gantomorig arai deer ymu l gj bodod bgan da ug ni amarjargal bx estoi bsin ed nar yagad bdin boldo medexgui anam sexexnuu sexeende amisgal xuraaxnu medexguie altanxuyg ix zalitai xorchin xun erdene butexguie erdenebat bol medleg xiimor dutna batzandan shugeldej selem erguled dashin shoog bolox bzde z enxbold gj xun yax ged bdgin boldo mdxgui Amargargal avralin od bj mdex bsin odo yay gexevde xoorxi demjeed ch yvsangui de ene ardchiliin noxduud
2016-12-25
Зочин:
Дур эзнээ голдоггүй дунд чөмөг сүүжээ голдоггүй юм болохоор энэ С.Эрдэнэ гэдэг боловсролгүй тэнэг махан муна мөн ч том юм бодож байх юм даа 2020 онд Монгол улс энэ тэнэгээр удирдуулах болж байна уу ? Ёстой хуцмой !Монгол дордлоо дордлоо гэхэд арай ч тэгж дордохгүй байлгүй дээ П.Цагаан , Р.Амаржаргал 2-ын нэг нь яах аргаггүй Намын дарга байсан юм даа
2016-12-25
АН-ын гишүүн Дорж:
Би л лав саналаа өгөхгүй.180 мянган гишүүнээс би өгөхгүй юм чинь над шиг саналаа өгөхгүй намын гишүүд байж л таараа. Тэгэхээр 90 мянган гишүүн саналаа өгч байж энэ сонгууль хүчинтэй болноо доо. 90 мянган гишүүн саналаа өгөх болов уу даа? Ирц хүрэхгүй сонгууль хүчингүй болоосой.
2016-12-25
dagva:
batzandan ene chavgants naraas deer n baih erguuteh ue bii ter ued sain chigluulegch heregtei boloh baih aldaa gargahgui hun alga hoino do namiin shinechlel gej yarij bui ued ter l zuuch bolj chadna. busad n zarsan munguu l yaj usguj oloh tuhaigaa l bodno.avilgachid
2016-12-25
gkcypxhl:
mooniigee gargachihaa. tegeed bugdeeree amidaaraa avsandaa ordog um bishuu. eebiigee avaad orohoo martav
2016-12-25
Монгол хүн:
Эрдэнэ.Эрдэнэбат хоёр л биш бол нохой ч байсан яахав гэдэг яг үнэн шүү дээ
2016-12-25
Зочин:
2 тогжгор 1 хожгор 3 могжгор . нэг сумыг 50 саяар авчээ. гүй мөн ч дебил хүүрнүүд юмаа
2016-12-25
Сонгогч:
Энэ АН-ын даргын сунгаа Монгол улсыг өрөнд баригдуулж өтөнд идэгдсэн ийм хүнд нөхцөлд оруулсон Алтанхуяг, тендег нэрээр мөнгө хулгайлсан авилгач Эрдэнэбат, хүн алсан авгай Сарантуяагаа Эрдэнэ, сайд хийж байхдаа авилгаас өөр зүйл бодож байгаагүй Гантөмөр, Эрдэнэбат нарыг бөгс долоогч хулгайн хамтрагч нар дэмжинэ. Шударга залуу УИХ-ын гишүүнээ ард түмэн шударга АН-ын гишүүд дэмжинэ
2016-12-25
Сонгогч:
Энэ АН-ын даргын сунгаа Монгол улсыг өрөнд баригдуулж өтөнд идэгдсэн ийм хүнд нөхцөлд оруулсон Алтанхуяг, тендег нэрээр мөнгө хулгайлсан авилгач Эрдэнэбат, хүн алсан авгай Сарантуяагаа Эрдэнэ, сайд хийж байхдаа авилгаас өөр зүйл бодож байгаагүй Гантөмөр, Эрдэнэбат нарыг бөгс долоогч хулгайн хамтрагч нар дэмжинэ. Шударга залуу УИХ-ын гишүүнээ ард түмэн шударга АН-ын гишүүд дэмжинэ
2016-12-25
Зочин:
Сэтэцийн өвчин сумнаасаа адис аваад байгаа нөхрийг хараад бүр өрөвдчихлөө .таван сумаа атгаад хэнтэй байлдах гээд байгаа юм бол .эсвэл тавуулаа фракц үүсгээд хоорондоо байлдах юм болуу хөөрхий өөлүн эхийн хүүхдүүд зөнөх тийш оржээ
2016-12-25
Zochin:
Gantumur deer de
2016-12-25
Зочин:
Биеэ тоосон, боловсролгуй залуусыг улс тереес хол байлгамаар! Гантемер бол аль талаар сул дорой, Батчимэг хатагтай цаана нь зевлегч болж байгаа биз. Инээдтэй, еревделтэй!
2016-12-25
Зочин:
Гантөмөр Гантөмөр бас дахин Гантөмөр АН -ын дарга болох ёстой. Хоёр Эрдэнэ бол мафи шүү.
2016-12-25
zochin:
Batzandang songoj MAN g bayrluularai
2016-12-25
Ebi:
Gantumur zolios bish za harin namiin darga
2016-12-25
Zochin:
Gantomoriig demjij bna.
2016-12-24
Дорнод:
Өчигдрийн уулзалтаас харахад Батзандангийн ардын баатар болох гэсэн популизм, Эрдэнэийн хуучин феодал зан характер зэргүүд нь намын гишүүд дэмжигчдынхээ дургүйг ихээхэн хүргэж эсэргүүцэж байна лээ. Тэр 2 бол энэ янзаараа хол явахгүйн байна лээ. Алтанхуяг, Эрдэнэбат нар нэр хүндтэй байгаа нь харагдаж байна лээ. Гантөмөр их ухаалаг хүн болохоор аливаа асуудалд сайн бодож хандах тухай их зөв ярьж байна лээ. Даан ч манайхан бүгдээрээ шахуу сэтгэлийн хөөрөлөөр санал өгдөг болохоор яалтай ч билээ. Ингээд бодохоор Алтанхуяг, Эрдэнэбат 2-ын нэг л шаанстай юмуу гэж харагдаж байна лээ. Тэр нь ч зөв байх гэж бодож байна.
2016-12-24
BATZANDANGAAS BUSAD NI HULGAICH NAR:
BATZANDANGAAS BUSAD NI BUGD ARHAG HULGAICH NAR SHUU ALTANHUYAG S ERDENE GANTOMOR NAR BOL SHOROND SUUSAN BAIH YOSTOI HUMUUS SHUUDEE ICHIH NUURENDEE ELEG NAACHIHAAD NAMIIN DARGA BOLOH YAVAAD BAIDAG
2016-12-24
20 iod nasnii zalyu:
Batzandang demjij bn. Busad n bvgd hudlaa garuud shde
2016-12-24
ПАРТИЗАН:
Худлаа шаа. ЮУ ХУЦААД байна. ЭРДЭНЭ ҮХЭЭРИЙН МӨНГӨ ЗУВЧУУЛАГЧ, ЭДРЭНЭБАТ БОНДЫН 3 ТЭРБУМЫГ ХУВЬДАА АВЧ БАТСҮМБЭРТ ХАШАА БАРЬСАН. ГАНТӨМӨР МҮҮНЧИН, БОЛОВСРОЛЫГ ХЭВТҮҮЛСЭН, АЛТАНХУЯГ АН-ЫН ДАРГА, ЕР.САЙД ХИЙЖ ЧАДААГҮЙ НАМ, УЛСЫГ ДАМПУРУУЛСАН. ОДОО ЭНЭ 4 ЗОГСОХ ГАЗАРТАА ЗОГС. БОЛОВСРОЛ, МЭДЛЭГ, ХҮЧИН ЗҮТГЭЛЭЭРЭЭ ГАРЧ ИРСЭН, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР БАТЗАНДАН шүү.
2016-12-24
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=343269 ороод үз
2016-12-24
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=343269 ороод үз
2016-12-24
zochin:
hen hujaa tsustai baina ter l garnadaa ene bol erliiz namiin huuli
2016-12-24
МОНГОЛ ХҮН:
С.ЭРДЭНЭ Л БИШ БОЛ НОХОЙ БАЙСАН Ч ЯАХАВ...
2016-12-24
1234:
Таван сумтай гарууд байна
2016-12-24
Зочин:
Эрдэн Эрдэнбат АН мөхжээ
2016-12-24
иргэн:
КК АН ард түмний дунд нэр хүнд нь дахиж сэргэхээргүй унасан болохоор даргын шоу хийж ард түмний толгойг эргүүлж нэг их өөрчлөгдөнө гэж сэнхрүүлэх бодлого явуулж байгаа. Муу юмандаа гаршсан нөхдүүд шдэ.АН төрд гарна монгол улс дампуурдаг.Монголын ард түмэн 2 дахь удаагаа эдийн засгаараа тоглууллаа.
2016-12-24
Зочин:
Аа базарваань. Шинэчлээд зангидаад гараад ирэх нөхөр байвал хэн нь ч яахав дээ. Бид нарийн ширийнийг нь мэдэх биш дээ. хөшигний ард мөнгө, эрх мэдлийн сүр хүчин дор юу болж байдагийг.
2016-12-24
zandan:
Bat zandand neg itgeed uzuul uul ni zugeer ner tsever gar bas tsever
2016-12-24
kkkk:
UGUI TA MINI HARAAJ ZUHEJ SUUHAAR UMNUH AMIDARLAA BOD BAT ZANDAN CHADALTAI NER TSEVER HUN HARIN ERDENE HENII CH DARAMTAND OROHGUI GDGEEREE MONGOLIIN TURD HEREGTEI HUN GOL NI NAMAA YAJ UDIRDAH MANTAI YAJ URALTSAHII NI LHAR
2016-12-24
Таавар:
Хэний ард элбэгдорж байгаа бэ.бутуу морь хэн бэ олоорой
2016-12-24
Elbegdorj:
Elbegdorjiin Gantumur yaah bol? AN ene hund yalagdaj duusahgui yum bolov uu?
2016-12-23
HULGAICH:
BATZANDANGAAS BUSAD NI BUGD AVILGACHIN HULGAICH NAR SHUUDEE
2016-12-23
ЗОЧИН:
ТААРСАН ТАВАН ТААР ШУУДАЙ АН ЫНХАН ИЙМ Л ХҮМҮҮСЭЭ ГАРГАНА ДАА ЧИМНДДОРЖ ГЭЛ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАЛУУГ ХАСААД ХАЯЖ БАЙНА Ш ДЭЭ БЭЛТРЭГИЙН ГАР ХӨЛҮҮД БЭЛТРЭГЭЭС ХАРААТ БАЙГАА ҮЕД АН НАМ БИШ ЗИ ГИЙН ЗААВРААР ХӨДӨЛДӨГ ХҮҮХЭЛДЭЙ УЛСЫН БҮХ ҮЙЛДВЭРИЙГ НАМЫНХАНДАА ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ӨГСӨН ШАНГАА АВЧ БАЙГАА НЬ ЭНЭ САЯ САЯ ТӨГ ӨГӨӨ БИЗ МӨН ИХ ДЛРЛМЖЛОЛ ШҮҮ
2016-12-23
Иргэн:
Олон чавганц уралдвал нэг нь гарцаагүй түрүүлдэг, харин олон хуйвалдагч нар өрсөлдвөл яадгийг одоо л нэг харьаядаа?! Гэхдээ! Үр дүн нь Ардчилсан намд ямарч өөрчлөлт гарахгүй нь тодорхой!
2016-12-23
Зочин:
Altantuya gichii ugaasaa songogdohgui gedegee medej bga bailgui
2016-12-23
Зочин:
Altantuya gichii ugaasaa songogdohgui gedegee medej bga bailgui
2016-12-23
Зочин:
АН өөрчөгдий ард түмний эам болий гэвэл Батзандан хэрэгтэй дээ, АН ,Сөний хулгайч нарын нам хэвээрээ байяа гэвэл хуучнаараа байсан нь дээр ,Батзандан бол иргэдийн хүсэж байгаа хүн Бусад нь хулгайч хуйвалдагч бууны ноход бөхс долоогч нарын хүсэж байгаа хүмүүс
2016-12-23
Зочин:
Хэхэ Бат минь дээ
2016-12-23
Зочин:
Хэхэ Бат минь дээ
2016-12-23