Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэнэ
2016-12-23

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар өнөөдөр товч мэдээлэл хийлээ.

 

Тэрээр,

 

-Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч  гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан. Халаалтын системийг хэрхэн боловсронгуй болгох, хямд зардлаар дулаан үйлдвэрлэх ямар боломж байна судлаач гэсэн.  Энэ чиглэлээр шинэ бүтээл гаргаж, зохиогчийн эрх авсан хувь хүн, аж ахуйн нэгж байна. Харамсалтай нь тэдний санаачилга огт хэрэгжиж байгаагүй юм байна. Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана.

 

Нэгдүгээрт, Гэр хорооллыг орон сууцжуулна. Богино хугацаанд орон сууцжуулахад хүнд. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд айлчлах үеэр яригдсан тусламжийн хөрөнгөөр орон сууц барих газрыг чөлөөлөх  ажлыг зохион байгуулна.

 

Хоёрдугаарт, Өнөөдөр манайд хийн түлш алга. Тиймээс бидэнд байгаа гарц бол цахилгаанаар дулаан үйлдвэрлэх. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Цахилгаанаар дулаан үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж хангалтгүй. Ийм учраас эрдэмтдэдээ хандсан, хямд өртөгтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлээч гэсэн хүсэлт тавьсан. Монгол толгойгоо, нөөц бололцоогоо ашиглая.

 

Гуравдугаарт, Орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдсанаас Улаанбаатарын хүн ам нэмэгдсэн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр иргэдээ малжуулж, орон нутагт амьдрах боломж нөхцөлийг бий болгосон бол өнөөдөр олон мянган иргэн орон нутагт амьдрах эх үүсвэртэй, Улаанбаатарт ачаалал нэмэхгүй боломж байсан. Энэ ажлыг төвлөрлийг сааруулах хүрээнд шийдэж болох байсан юм болов уу. Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлын хүрээнд иргэдийг малжуулж, орон нутагт амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг хийнэ.

 

Дөрөвдүгээрт, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хяналт, тэдний санаачилга чухал гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

 

-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Утаагүй зуух нэлээдийг захиалаад үйлдвэрлүүлсэн байна. Захиалаад хийлгэсэн учраас тухайн аж ахуйн нэгжээс зуухыг худалдаж авахаас аргагүй. Харин цаашид Засгийн газар зуух, түлш шинэчилж агаарын бохирдлыг бууруулах ажил хийхгүй. Цахилгаанаар, хийгээр дулаан үйлдвэрлэдэг технологид шилжинэ. Эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зөв юм ярил даа:
Тэнэгүүд ээ. Гэр хорооллынхон юу юм бэ? Цахилгааныхаа мөнгийг төлдөг хэсгийг нь улам дарамтлаад, төлдөггүй хэсгийнх толгойг улам илээд байдаг энэ ямар төр засаг вэ? Цахилгааны үнэ хямдхан гэж яриад байгаам, та нар цахилгааны үнэ төлсөн дурын төлбөрийн баримт аваад үзээрэй. Төрийн төлж байгаа татаасуудыг цахилгааны төлбөрт оруулаад хурааж байгаа шүү. Яг нарийндаа бол энэ тухай Монгол улсын хууль байхгүй, ЭХЗХороо бол үнэ тогтоодог болохоос биш татвар ногдуулдаг байгууллага биш шүү дээ, эрхэм гишүүн ээ.
2019-10-22
Зочин:
Гэр хороололд хятадууд шөнөжингөө үйлдвэрлэл явуулна байх даа
2016-12-24
баба:
Ерөнхий сайдаа хотын утааг 70 багасгах төхөөрөмжийн төсөл байна.Би Суумгай хүн тул хөөцөлдөж явж чадахгүй байна. Хүн явуулаад судлуулах бол 99245026 утсаар яриарай.Эхлээд Бээжин хотын утааг найдвартай 70 багасгаж өгвөл бидэнд зээл өгч л таараа.Бид хятадуудаар төхөөрөмжөө угсруулаад авна шүүдээ.Дараа нь дэлхийн хаанач утаатай тэмцэх Монгол брендтэй болох бус уу. Утасдана гэж найдаж байна.
2016-12-24
Зочин:
2006 онд М Энхболдыг ерөнхий сайд болонгуутаа Тавантолгой томоохон цахилгаан станц,тавантолгой шандын төмөр замын ажлыг эхлүүлсэн бол өдийд аль аль нь ашиглалтанд орчихсон нүүрс тээвэр ,эрчим хүч,төмөр замын асуудал шийдэгдчихсэн таван толгойгоо дангаараа ашиглаад Оюутолгойд эрчим хүчээ хулалдаад ,утааны асуудал үндсэндээ шийдэгдсэн байх байхгүй юу өөрөө сэтгэж чададгүй, алсын хараагүй байж болно хүнмй үг сонсож хэрэгтэйг авч ашгилдаг байх чадвартай байх хэрэгтэй иймд М Энхболд юуч хийх чадваргүй хүн юм билээ
2016-12-23
Зочин:
2006 онд М Энхболдыг ерөнхий сайд болонгуутаа Тавантолгой томоохон цахилгаан станц,тавантолгой шандын төмөр замын ажлыг эхлүүлсэн бол өдийд аль аль нь ашиглалтанд орчихсон нүүрс тээвэр ,эрчим хүч,төмөр замын асуудал шийдэгдчихсэн таван толгойгоо дангаараа ашиглаад Оюутолгойд эрчим хүчээ хулалдаад ,утааны асуудал үндсэндээ шийдэгдсэн байх байхгүй юу өөрөө сэтгэж чададгүй, алсын хараагүй байж болно хүнмй үг сонсож хэрэгтэйг авч ашгилдаг байх чадвартай байх хэрэгтэй иймд М Энхболд юуч хийх чадваргүй хүн юм билээ
2016-12-23
Зочин:
Дулаан алдагдал гэдэг зүйлийг шийдэхгүйгээр хичнээн түлш бага зарцуулдаг зуух , цахилгаан ашиглаад нэмэргүй учир нь сард дунджаар шөнийн тариф тэглээд байшинд амьдардаг айл 200000-250000 гэрт амьдардаг айл 150000-20000 төгрөг төлнө. Ингэж төлж чадах айл өрх хэд байгаа билээ бодит судалгаанаас үндэслэж ярьж байгаа шүү. Надад хэрхэн утаанаас гарч болох санал судалгааны ажил байна.Сонирхосон хүн дараах утсаар холбоо барьж болно. Утас 93264477
2016-12-23