Монголын тусгаар тогтнол, гадаад бодлогыг хэлэлцлээ
2016-12-23

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтгол ба гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав.

 

Үдээс өмнөх хуралдааныг Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, үдээс хойших хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар тус тус даргалсан юм.

 

Хурлыг нээж УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга  Ж.Энхбаяр хэлэхдээ “Орчин үед дэлхий нийтээр даяаршиж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи хөгжиж, улс орнуудын харилцан хамаарал ихээхэн гүнзгийрэх боллоо.

 

Монгол Улсын гадаад бодлого нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бичиг баримтад тулгуурлан дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байж, улс төр эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад чиглэж байна.

 

Үүний дотор бид Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангахыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг хүн төрлөхтөнд заналхийлэх аюулын эрсдэл, сорилтын хүрээ нэмэгдсээр байна.

 

Тиймээс Монгол Улс төрийн алтан аргамж буюу олон зуун жилийн түүхэн уламжлал бүхий дипломат албаныхаа үүрэг гүйцэтгэх чадварыг цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгараад байна. Үүний тулд бид Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийж, гадаад бодлогоо төгөлдөржүүлэх хэрэгтэй. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн санаа бодол, зөвлөж ихээхэн ач холбогдолтой юм” хэмээв.

 

Эрдэм шинжилгээний бага хурлаар “Монгол Улсын тусгаар тогтнол ба ХХ зууны эхэн үеийн олон улс болон бүс нутгийн нөхцөл байдал” илтгэлийг МУИС-ийн багш, доктор Г.Төмөрчулуун, “Богд хаант Монгол Улсын дотоод улс төр, нийгэм, эдийн засгийн байдал” илтгэлийг доктор О.Батсайхан, “Богд хаант Монгол Улсаас тусгаар тогтнолоо бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа” илтгэлийг доктор Т.Төмөрхүлэг, “ХХI зууны эхэн үеийн Монгол Улсын орчин, нөхцөл байдал” илтгэлийг Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Ганбат нар тус тус сонсгож хэлэлцүүлсэн юм. Мөн Богд хаант Монгол Улс АНУ-тай харилцаа тогтоохоор ажиллаж байсан талаарх сонирхолтой илтгэлийг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд,  Богд хаант Монгол Улсаас тусгаар тогтнолоо Япон, Азийн бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр нар илтгэл сонсгов.

 

Илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Дээрх илтгэлүүдэд Богд хаант Монгол Улсын хүн ам, малын тоо толгой, АНУ, Япон, хоёр хөрш орнууд Монголын тусгаар тогтнолыг хэрхэн хүлээн авч байсан зэрэг сонирхолтой түүхэн баримтуудыг дэлгэсэн юм.

 

Тухайлбал, ХХ зууны эхээр Монголын хүн ам 600 мянгаас илүү, мал сүрэг 14 сая орчим байжээ. АНУ эхэн үедээ Монголын тусгаар тогтнолыг төдийлөн тоомсорлохгүй байсан ч 1913 оноос худалдааны харилцаа тогтоож, консул суулгах ажлыг эхлүүлж байсан байна.

 

1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд Манжийн дарлалаас тусгаарлаж, үндэсний эрх чөлөөний хувьсгалаараа 3 зорилт тавьжээ.

 

Үүнд, нэгдүгээрт, Монголын тусгаар тогтнолыг сэргээх, хоёрт, уг тусгаар тогтнолыг дэлхийн их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, гуравт, нэгдсэн /нармай/ Монгол Улсыг байгуулах зорилтыг тавьж байжээ.

 

1911 оны үеийн Монголын төр, засгийн зүтгэлтнүүд гадаад харилцааны ямар өндөр мэдрэмжтэй, геополитикийн ямар холч стратеги баримталж байсныг илтгэлүүд харуулав.

 

Илтгэлүүд баримт дээр тулгуурласан, бага судлагдсан сонирхолтой сэдвүүдийг хөндсөнд оролцогчид талархалтай хандаж байлаа.

 

 





Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гомбосүрэн гуайгаар гадаад сайд хийлгэвэл хятад,оросын харилцаанд саяын эвгүй хүндрэлтэй асуудал байхгүй л байх байсан даа
2016-12-25
Эрх:
Одоо монголын нам гэж солиотой хумуусииг сонсохоос монголчууд минь сэтгэл зурхээ сонсох цаг ирсэн бололтой
2016-12-25
Тогтох:
Монголын тусгаар тогтнол нь худлаа гэдгииг Далай ламын айчлалаар яруу тод харагдлаа ? Монголын гадаад яамны сайдын уйлдэлээр л батлагдана ? Ядуу гуйлгачин оронд ямар тусгаар тогтнолыг ярих юм вэ ?
2016-12-25
irgen:
Mongoliin ayulgui baidal ardchilalaas hoish ayuld orood 26 jil bolj baina, Odoo toriinhon yarih heleheech bodohgui ulsiin ayulgui baidal, tusgaar totgnoliig ulandaa gishgej chadvarguigee haruulaad baina,,,end tend ochij geriin avgai shig chalchij baina, Gadnii ornuudad ch gesen naiz nohod, ah dyygee elchind suulgaad baij boldoggui um !!!!!! Byhel byten ulsiin asuudliig toloolj suuh estoi hymyys huviin erh ashig amtan ah dyygee zugluulsan hymyys baij baidag ,,,,Mongol ulsiin tor MASH TOM OORCHLOLT hiihgui bol luivardah argaa yarisaar Mongol uls horvoogoos archigdah zag dohood baina !!!!!
2016-12-24
Зочин:
Toviig sahih n mongol globalchlagdaj uusna
2016-12-24
Зочин:
Gun uhaan
2016-12-24
Зочин:
Өнгөрсөн үе маань мундаг байж гээд л гайхаад биширч суухаар тэдний бидэнд амиараа авчирч өгсөн тусгаар тогтнолыг хэрхэн яаж үгүй хийж байгаагаа яриач Та нар хойч үедээ хэдэн үеэрээ хараалгаж алуулах ажил хийсэн шүү Удахгүй та нарыг шонд өлгөж чулуугаар шидэж алахыг ард олон чинь улам их хүсэх болно Тэр үед та нар Монголд байна биз дээ Ямбыг нь эдэлж чадсан юм чинь ялыг нь зовлонгүй үүрчих зоригтой аавын хүү гарах болов уу та нар дундаас
2016-12-24