Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно 2016” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2016.12.23/ болж өндөрлөлөө. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн.
Үүнээс энэ оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ боксчин Д.Отгондалай тодорлоо.
Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. ОУХМ Д.Отгондалай Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар нийтдээ 211 оноо авсан байна.
Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нар шалгарав.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |