Үс засуулбал өлзийтэй сайн
2016-12-25

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 25. Хям гараг. Билгийн тооллын XVII  жарны  Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 27. Адъяа гараг. Хонгорцог одтой, Найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр

 

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

 

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин