Дутерте НҮБ-ыг шатаана гэв

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте "НҮБ-ыг шатаана" гэж мэдэгдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Тэрбээр энэ амралтын өдөр цагдаагийн албан хаагчдын хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү хэлсэн аж. Ерөнхийлөгч “Филиппинийн дотоод асуудалд НҮБ хөндлөнгөөс оролцох ёсгүй. Филиппин бол тусгаар улс. Хэрвээ би АНУ-д очих юм бол Нью Йорк хотноо байрлах НҮБ-ыг шатаах болно” гэж мэдэгджээ.
Түүний эхлүүлээд буй хар тамхичдын эсрэг дайны улмаас амиа алдагсдын тоо 6000-д хүрээд байна. Мөн 40 мянган хүнийг цагдаагийнхан баривчилсан байна.
НҮБ, Дутертег уг хууль бус ажиллагаагаа нэн даруй зогсоохгүй бол хатуу хориг тавихаа илэрхийлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ