Бейонси, Адель нар хамтран дуулна

Дуучин Бейонси, Адель нар хамтран дуулахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ирэх оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 59 дэх удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдах билээ.
Уг ёслолын ажиллагааны үеэр уран бүтээлчид хамтран дуулахаар болжээ. Өмнө нь Британийн дуучин Адель олон нийтийн сүлжээний тусламжтай Бейонситэй хамтран дуу дуулахыг хүсдэг тухайгаа өгүүлсэн юм.
Энэхүү саналыг Бейонси хүлээн авсан билээ. Грэммигийн үеэр уран бүтээлчид ямар дууг хамтран дуулах нь тодорхойгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ