Путин сэтгүүлчдийн асуултад хариулав
2016-12-25

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уламжлал ёсоор сэтгүүлчдийг хүлээн авч, сонирхсон асуултад нь хариуллаа. Уг уулзалт дөрвөн цаг үргэлжилсэн байна. Ерөнхийлөгч 45 сэтгүүлчийн 65 асуултад хариулсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уламжлав.

 

Энэхүү уулзалт өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдах ёстой байсан ч Туркийн Анкара хотноо суугаа бүрэн эрхт Элчин сайдын үхлээс болж, хойшилсон гэнэ.  12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг уулзалтад дэлхийн 10 гаруй орны сэтгүүлч оролцжээ. Уулзалтад 1437 сэтгүүлч оролцож, Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултаа асуусан аж.

 

Уулзалтын эхэнд Оросын эдийн засгийн талаар асуухад уг асуултад Путин “Оросын эдийн дэлхийн эдийн засгийн нэгээхэн хэсэг байх болно” гэж хариулжээ. Харамсалтайгаар амиа алдсан Элчин сайд Андрей Карловын талаар “Энэ бол санаатай өдөөн хатгалга. Хоёр улсын харилцааг сүйтгэх гэсэн оролдлого. Буруутан заавал хариугаа амсах болно” гэсэн байна.

 

2018 оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд дахин өрсөлдөх талаар асуухад Путин “Цаг нь болохоор би нэр дэвших эсэхээ хэлнэ” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин