ОХУ-д гашуудал зарлалаа

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өчигдөр Сочи хотоос хөөрөөд долоон минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ.
Онгоцонд ОХУ-ын Зэвсэгт хүчний алдарт Александровын чуулгын 64 найрал дуучин, хөгжимчин, нэгдүгээр сувгийн есөн сэтгүүлч, багийн найман гишүүн зорчиж явсан талаар “TASS” агентлаг мэдээлэв. Тэд Сирийн Латакиа мужид очиж, Зул сарын баярт зориулсан урлагийн тоглолт үзүүлэхээр явжээ.
Ослын газар олон тооны аврагчид ажиллаж буй гэнэ. Аврагчид одоогоор 60 гаруй хүний цогцсыг уснаас гаргаж авсан талаараа хэвлэлийнхэнд мэдээллээ. аврах ажиллагаагаа үргэлжиж байна. Онгоц Хар тэнгисийн эргээс 1.5 км-ийн цаанаас олдсон байна. Аврагчид ослын газар ирэх үед онгоц хэдэн хэсэг хуваагдсан байжээ.
Уг үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч В.Путин орон даяар гашуудал зарласан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ