Агаарын бохирдлын эсрэг жагсаж байна

Агаарын бохирдлын эсрэг аав, ээжүүд жагсаж байна. Тэд төр, засагт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг яаралтай гаргахыг хүсч өргөдөл гаргаж байгаа юм. Одоогийн байдлаар 100 гаруй иргэд жагсаж байна.
Үүнд агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед шуурхай арга хэмжээ авах, агаарын бохирдол ихтэй үед түгшүүрийн дохио өгөх, агаарын бохирдол ихтэй бүсэд байгаа эхчүүд хүүхдийг тэндээс гаргах, агаарын бохирдлын талаар ажлын тайлангаа нийтэд тайлагнахыг шаардсан байна.
Уг өргөдөлд гарын үсгээ зурж, агаарын бохирдлыг бууруулахын эсрэг нэгдэхийг уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ