Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг хэрхэн арилгах вэ
2016-12-26

“Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа энэ хуралдаанд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

 

Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл: “Улаанбаатарын утаа зохих хэмжээнээс  5-6 дахин их байна. Улс орнуудын утаа үүссэн шалтгаан өөр өөр. Англи улсынх үйлдвэрлэл, эрчим хүчтэй холбоотой бол Энэтхэгийнх жилд гурван удаа ургац хураан авч, шатаадагтай холбоотой байдаг байна.   Манай улсын утааны гамшгийн 80 хувь нь гэр хорооллоос, 20 орчим хувь нь машины утаанаас үүдэлтэй байна. Гэр хорооллын 190 мянга орчим өрх жилд нэг сая түүхий нүүрс түлдэг. Утаанд  хүний биеийн дархлааг устгадаг хорт бодис байдаг. Утааг хэрхэн арилгах вэ, ямар шийдэл байна вэ хэмээлээ.

 

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Unen ug:
Mongotei baihad zasag yu ch hiij chadaagui odoo ta nar hooson amaar yu shiideh be dee harahaas ineedtei yum ue ueiin zasag neg ih surtei ordog yum baahan mongo idchiheed suuldee shoron bolool ulger duusdag yum Ta nar yum hiij chadahgui yagaad gevel tom harj chadahgui meregjil hurehgui hooson l yarihaas tsaasgui ajil hiisen bolj haragdah yum bizdee.
2016-12-26
Зочин:
Утаа УБ-аас алга болохгүй ээ. Гэр хорооллыг газрын хөрснөөс арчсаны дараа л утаагүй болно. Утаагүй зуух гэсэн үлгэр ярихынхаа оронд гэр хорооллыг орон сууц болгох нь ганц зөв шийдэл. Жагсаалыг санаачлагч гэсэн урт үстэй ухаан богино хүүхнүүд Төрөөс нөхөн олговор нэхнэ ч гэх шиг үл биелэх юм ярих юм. 20 жилийн өмнөөс эхэлсэн утааг одоогийн энэ засаг хариуцах уу? Ердөө 6 сарын өмнө сонгуулийн үеэр хэлсэн ярьснаасаа эргэж буцаад муриад байгаа биздээ. УБ-ын утааг чинь манай ардчилалынхан анх уугиулсан юм шд. Тэр нь хүний эрх гэсэн гэсэн хоосон лоозон ярьж хөдөөгийнхнийг хотод ямар ч хяналтгүй, зохицуулалтгүй оруулж ирсний гай.
2016-12-26