Г.Ундармаа ”Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” боллоо
2016-12-26

СТА Г.Ундармаагийн тэргүүлдэг "Итгэлийн танхим" төрийн бус байгууллага зургаа дахь эмнэлгээ тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус байгууллага энэ удаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тохижуулан өгөв. 

 

 

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, СТА Г.Ундармаа болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, төсөлд хамрагдсан багийнхны төлөөлөл оролцлоо. 

 

Өмнө нь эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг нь л тохижуулан хүлээлгэн өгдөг байсан бол энэ удаад тасгийг бүрэн шинэчилж, хүүхдийн тасгийн шинэ стандартыг тогтоохыг зорьж ажилласнаа жүжигчин Г.Ундармаа онцоллоо.  Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 10 өрөө, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгаалалын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, нарийн коридор бүхий нийт 508 мкв талбайг 140 гаруй сая төгрөгөөр засч тохижуулсан байна. 

 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа СТА Г.Ундармаад "Нийслэлийн эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагналаа. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bayr hvrgei
2018-12-28
аа:
Ундармаад баярлалаа. Энэ олон эрхэм гишүүд мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсээс илүү сайхан сэтгэлтэй хөдөлмөрч авьяаслаг жүжигчиндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
2016-12-27
kkkkk:
gavyat jvjigchin avahgvi . hudulmuriin baatar boloh yum uuu . k
2016-12-27
Зочин:
Сайхан сэтгэлт бүсгүй таны буян заяа тань буман тийшээ дэлгэрч яваасай гэж чин сэтэглээсээ хүснэм.Багыханд ч мөн адил хамгийн сайн сайхан бүхнийг хүсэe.Амжилт.
2016-12-27
Зочин:
Энэбол сайн санааны уйлс. Уран бутээлд орохгуй ! Юу нь гавьяат энэ тэр вэ ? Харин ингэж байгаад улс торд орно энэ тэр гэж ШОГ гараа хийхгуй гэдэг л байна. Ануужин яалаа даа ?
2016-12-26
zochin:
haylh balchiruudiinhaa umnuus mash ih bayarllaa.yum hiihed setgel bwal mungu chuhal bish gedegiig haruulj bna da
2016-12-26
Зочин:
НИЙСЛЭЛИЙН ТЭНЭГ ГАРУУД ЗАМ ГЭЖ МӨНГӨ ИДДЭГЭЭ БОЛИОД ЗАМ ЗАСАХ МӨНГӨӨРӨӨ ЭМНЭЛЭГ БАРИАЧ ЭЭ. ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ ЦОЛ ТЭМДЭГ БИШ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ЦОЛ ТЭМДЭГ ШҮҮ ДЭЭ. ЖААХАН ЮМАА УНШИЖ СУДЛАЖ БАЙЖ БИЧ Л ДЭЭ.
2016-12-26
Nam bus irgen:
Saihan setgeltei buyantai busguudee bayarlalaa.
2016-12-26
Зочин:
Тэр төмрөөр яадаг юм. Өгөх ёстой гавьяатыг нь өгөөч
2016-12-26