Энэ онд таалал төгссөн удирдагчид
2016-12-27

Энэ онд олон оронд уй гашууд автаж, хайртай удирдагчдаа алдлаа.

 

Ислам Каримов

 

 

Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримов өнгөрсөн есдүгээр сарын 2-ны өдөр 78 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 1991 оноос хойш Узбекстаныг удирдсан билээ.

 

Шимон Перес

 

 

Нобелийн энхтайвны шагналт, Израйлийн Ерөнхий сайд Шимон Перес өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр 93 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2007-2014 оны хооронд Израйлийн Ерөнхий сайдаар ажилласан юм.

 

Тайландын эзэн хаан

 

 

Тайландын эзэн хаан Пумипон Адульядет өнгөрсөн аравдугаар сарын 12-ний өдөр 88 насандаа таалал төгссөн юм. Эзэн хаан 2014 оноос хойш хэд хэдэн удаа хагалгаа хийлгэсэн билээ.  Тэрээр 1946 онд хаан ширээнд заларжээ.

 

Фидель Кастро

 

 

Кубын удирдагч асан Фидель Кастро аравдугаар сарын 25-ны өдөр 90 насандаа таалал төгссөн билээ. Тэрээр 49 жилийн турш Кубыг удирдсан юм.

 

Балбын эзэн хаан

 

 

Балбын сүүлчийн эзэн хаан Жигме Доржи Палбар Биста энэ сарын 16-нд 86 насандаа таалал төгсчээ. Балба улс 2008 оны тавдугаар сард Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, хаант засаглалаас татгалзаж, Бүгд найрамдах улс болсноо олон улсад зарласан билээ. Хуулиндаа өөрчлөлт оруулсанаар Шахын эзэнт гүрний оршин тогтносон 240 жилийн түүхэнд цэг тавьсан юм. Мөн эзэн хаанаа хаан ширээнээс түлхэн унагаасан юм. Тэрээр 2001 онд хаан ширээнд заларсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Дээдэст халтай жил болж өнгөрчээ:
Дээдэс халтай жил болж өнгөрчээ. Олон жил улс орноо удирдсан хүмүүс их мундаг удирдагчид байсан байх. Ум манэ бадмэ хум. Харин Японы хаан би хаан ширээнээсээ татгалзана гээд байсан нь муу юмыг холуур өнгөрөөх гэсэн алсын хараа байсан байна шүү. Ухаантай хүмүүс ч ухаантай л байх юм.
2016-12-27