“ТУ-154”: 70 зорчигчийн цогцсыг олжээ
2016-12-27

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц Сочи хотоос хөөрөөд хэдхэн минутын дараа радарын дэлгэцнээс алга болсон юм. Онгоц хуваарийн дагуу Сирийн Латакиа мужид очихоор төлөвлөж байжээ.

 

Уг онгоцонд нийт 92 хүн зорчиж явжээ.

 

Онгоц Хар тэнгисийн ойролцоо осолдсон билээ. Ослын газар 3000 гаруй аврагчид ажиллаж байна. Тэгвэл ослын газар ажиллаж буй аврагчид “ТУ-154” онгоцонд зорчиж явсан 70 хүний цогцсыг олсон талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

“Бүх цогцсыг олох хүртэл аврах ажиллагаа үргэлжлэх болно” хэмээн Аврах албаны дарга хэлжээ.

 

Онгоцны сүйрлээс болж Ерөнхийлөгч В.Путин өчигдөр орон даяар гашуудал зарласан билээ. Мөн хохирогчдын гэр бүлд тус бүр нь нэг сая рублийн нөхөн төлбөр өгөхөө амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин