Засгийн газрын нөөцөөс 500 сая төгрөг гаргана
2016-12-27

Одоогийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс үүдэн 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газрын өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээнд дурджээ. 

 

Үүнтэй уялдуулан өчигдрийн Засгийн газраас өвөлжилтийн талаарх ээлжит шийдвэрээ гаргажээ. Өвөлжилт хүндэрч буй орон нутгаас тавьсан хүсэлт, тэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас нийт 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө гаргаж, хуваарилахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгасан байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин