Дулаан алдагдлыг 15 хувиар бууруулвал 120 тэрбумыг хэмнэнэ
2016-12-27

 

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 294-р тогтоолын дагуу жилд 5 сая кВт.ц.-аас дээш эрчим хүч хэрэглэдэг уул уурхайн байгууллага, 2 сая кВт.ц.-аас дээш хэрэглээтэй аж ахуй нэгжийг цахилгааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр, 5000 Гкал/жил-ээс дээш дулаан хэрэглэдэг байгууллагыг дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тогтоох босго хэмжээг баталсан байдаг.

 

Энэхүү журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүч хэрэглэгчдийн үйл ажиллагаа, хэрэглээний түвшинг нягтлан, үнэлгээ хийж, 113 аж ахуйн нэгжийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тогтоожээ. Дээрх 113 аж ахуйн нэгжийн 71 нь цахилгааны үүрэг хүлээсэн хэрэглэгч, 29 нь дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгч юм.

 

Цахилгаан эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 71 аж ахуйн нэгж нь Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний 46.1 хувь буюу 2.61 тэрбум кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дулааны үүрэг хүлээж ажиллах 29 аж ахуйн нэгж 263мян.Гкал/жил дулаан хэрэглэж, эрчим хүчний төлбөрт ойролцоогоор 411.1 тэрбум төгрөг төлдөг юм байна. Үүний зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа 28 компани эрчим хүч хэмнэж ажиллах үүргийг хуулийн дагуу хүлээж байна. Эрчим хүчний салбарт дотоод хэрэгцээний цахилгаан зарцуулалт өндөр, дамжуулалт түгээлтийн явцад эрчим хүчний алдагдал 759.7cая.кВт.ц-т хүрсэн гэдэг тооцоо гарч, эрчим хүчний салбар эрчим хүч хэмнэлтийн бодлогыг өөрөөсөө эхлүүлэхээр ажилдаа ороод байна.

 

Эрчим хүчний үүрэг хүлээж ажиллах 113 аж ауйн нэгж эрчим хүчний хэрэглээ, барилгын дулаан алдагдлыг 15 хувиар бууруулахад жилд 120 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас гаргасан байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Injener natsagnyamiin buteel reaktir
2016-12-29
Зочин:
Une togtvorjuulah geree
2016-12-28