Элчингийн үхлийн талаар мэдээлэхийг хориглов
2016-12-27

 

Туркийн Анкара хотноо суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов халдлагад өртөж амиа алдсан билээ.

 

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын Элчингийн үхлийн талаар мэдээлэхийг хориглосон талаар тус улсын “www.aa.com.tr” мэдээллээ.

 

Шүүхээс дээрх шийдвэрийг гаргаж, түр хугацаанд Элчингийн үхэлтэй холбоотой мэдээлэл гаргахыг хориглосон байна.  Анкара хотын Прокурорын газраас хүсэлт гаргасны дагуу ийнхүү шийдвэрлэжээ.

 

Цагдаагийнхан уг хэргийн ард хэн, ямар бүлэглэл байгаа эсэхийг нарийн тогтоох хүртэл энэхүү хүчин төгөлдөр хэрэгжих гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ОРОСУУД ШАНГАА АВЧЭЭ ГЭЖ ӨШӨӨ ИХ ЮМ БОЛНО ДОО
2016-12-31