Шадар сайдад ажлаа тайлагналаа
2016-12-27

 

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжилзүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зам-Үүд, Цагааннуур, Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзаж энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, ирэх оны ажлын төлөвлөгөөтэй нь танилцлаа.

 

Онцгой байдлын алба  2016 онд 1315 хүний амь насыг аварч, 23.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. ШӨХТГ нь хэрэглэгчдийн гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор 1284 дугаарын утас, мэдээллийн төвийг албан ёсоор нээсэн. МХЕГ   дагуу аж ахуйн нэгжүүдийг торгох,шийтгэх гэхээс илүүтэй зөвлөн туслагч нь байсан, СХЗГ үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн зэрэг олон амжилтаар шинэ оноо угтаж байна. Ирэх оноос Чөлөөт бүсүүдэд анхаарал хандуулж, ажлаа идэвхжүүлэх  болно гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.

 

Тэрээр харьяа агентлагийн дарга нарын энэ оны ажлыг Сайн хэмээн дүгнэж, 2017 онд ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан, улс эх орныхоо эрх ашигт нийцэж, хуулиа дээдэлж үйл ажиллагаа явуулахыг сануулж тус бүрт нь үүрэг чиглэл өглөө.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
YU CH HIIGEEGUI SETGELIIN HOORLOOR SHOU HIISEN HUN
2016-12-27