Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй
2016-12-27

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  харъяа байгууллагынхаа үйл ажиллагааны талаархи ээлжит мэдээллийг сонслоо. Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын байдал, Концессын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Манай газраас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын эрх ашиг хэрхэн хөндөгдсөн, үүнд эрх зүйн орчин яаж нөлөөлсөн асуудлыг тогтоох ажлыг хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн бодлогын алдааг засч залруулна. Мөн хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах тал дээр ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлогын хүрээнд ЗГХЭГ-ын бүтцэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулан ажиллуулна. Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх шинэ бүтцийг бүрдүүлэх талаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар концессийн гэрээ байгуулсан 47 төсөл байгаа. Нийт өртөг нь 12.6 их наяд төгрөг. Үүнээс гэрээ хүчин төгөлдөр болсон 18, гэрээ хүчин төгөлдөр болоогүй 29 төсөл байгаа. Эдгээр 47 төсөлд барих шилжүүлэх 36 төслийн нийт өртөг нь 1.8 их наяд төгрөг, барих ашиглах шилжүүлэх 11 төслийн нийт өртөг 10.8 их наяд байгаа юм. Энэхүү концессын гэрээ байгуулсан төслүүдийг салбараар авч үзвэл авто зам 15, төмөр зам 2, боловсрол 18, эрчим хүч 4, дэд бүтцийн бусад 7 байгаа гэдгийг онцолж байлаа.

 

 

Монгол Улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт 72.5, худалдаа нийтийн хоол 17.8 хувьтай байгаа аж.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд  асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд ирэх хавар гэхэд хөдөлгөхөд бэлэн болсон хэдэн төсөл байгааг, төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн эсэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого байгаа юу, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар тодруулсан. Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан:

 

-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Иймд бид салбарын яамдуудаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй 10-аад төсөл хөтөлбөр ирсэн байгаа ч долоогийн ТЭЗҮ нь байхгүй байна. Иймд бид олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа. Гэвч ТЭЗҮ дээр ажиллахад улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй нь асуудал болоод байна. Мөн төсөл хөтөлбөрүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах судалгааг хийж байна. Энэ судлагааг хийхээр аль төслийг нь түрүүлж эхлүүлэх, алийг нь хойш татах, хэрэгжүүлэх шаардлагагүй зэрэг нь тодорхой болно. Түүнчлэн Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамруулж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого гаргахаар ажиллаж байна. Ингэснээр аль бүс нутагт ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь оновчтой болж, ажлын байр ч бодитойгоор нэмэгдэнэ хэмээв.

 

Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний хөгжлийн газрынханд нэн яаралтай гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар  4-5 төсөл оруулж ирэх, өнгөрсөн хугацаанд батлагдсан 300 гаруй хөгжлийн баримт бичгүүдийг цэгцлэх зэргээр үүрэг даалгавар, чиглэл өглөө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22