Энэ оны салалтын дуулиан
2016-12-28

Энэ онд салсан алдартнуудын мэдээллийг хүргэж байна.

 

Брэд Питт

 

 

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн есдүгээр сард шүүхэд салах өргөдлөө өгсөн юм. Хос 2005 оноос болзох болж, 2014 оны долоодугаар сард хуримаа хийсэн билээ. Тэд зургаан хүүхэдтэй.

 

Марк Энтони

 

 

Дуучин, жүжигчин Марк Энтони энэ сарын 19-нд эхнэрээсээ салж буйгаа зарлалаа. Тэрбээр 2013 оноос модель Шаннон де Лиматай болзох болж, өнгөрсөн оны эхээр гэрлэсэн билээ.

 

Лиев Шрайбер

 

 

Холливуудын нэрт жүжигчин Лиев Шрайбер болон Наоми Уоттс нар өнгөрсөн есдүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан юм. Хос 2005 оны долоодугаар сард Италид нууцаар хуримласан билээ. Тэд хоёр хүүтэй билээ. Салалтын шалтгаан тодорхойгүй байна.

 

Тоби Магуайр

 

 

“Хүн аалз” цувралын од жүжигчин Тоби Магуайр эхнэр Женнифер Мейерээсээ салж буйгаа өнгөрсөн аравдугаар сард салсан билээ.  Хос 1999 оны нэгдүгээр сард Лос Анжелес хотноо нууцаар гэрлэсэн бөгөөд Руги гэх охинтой билээ.

 

Мэрия Кэри

 

 

Дуучин Мэрия Кэри, Австралийн тэрбумтан Жамес Паркер нар өнгөрсөн сарын эхээр салцгаасан билээ. Хос 2015 оноос болзож, өнгөрсөн наймдугаар сард сүй тавьцгаасан билээ.

 

Рианна

 

 

Дуучин Рианна, реппер Драк нар энэ оны эхнээс болзож эхэлсэн ч өнгөрсөн сард салцгаасан талаар ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

 

Лейди Гага

 

 

Дуучин Лейди Гага өнгөрсөн долоодугаар сард сүйт залуу Тэйлор Кеннигээс салж буйгаа зарласан билээ. Хос 2011 оноос болзож, 2014 оны хоёрдугаар сард сүй тавьцгаасан юм.

 

Тэйлор Свифт

 

 

Дуучин Тэйлор Свифт энэ онд хоёр ч удаа найз залуугаасаа салсан билээ. Тэрбээр 2015 оноос болзсон, хөгжимчин Калвин Харрисаас өнгөрсөн наймдугаар сард салсан билээ. Тэйлор, Харрисаас салаас хэдхэн өдрийн дараа Британийн жүжигчин Том Хиддлтонтой болзох болсон ч хос хоёр сарын дараа салцгаасан юм.

 

Бруклин Бекхэм

 

 

Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм өнгөрсөн наймдугаар сард найз охин, жүжигчин Холя Морицоос салсан юм. Хос найман сар орчим үерхжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ганаа:
Бөөн алдаа баахан билээ билээ гэсэн үгнүүд уншлаа даа. Утга болон үгийн алдаагаа засаж сурах хэрэгтэй байна даа сэтгүүлч ээ
2017-01-02
Зочин:
Ajiglad bhd taylor swift ih olon zalustai yawaldhima ene der oduud bvgd 1 l hvnees salsan bhd ene taylor 2 hvnes salsan bh jisheni kkkkk
2016-12-28
Зочин:
Setgulch a angli neriig mongol helend yag aylgar n zuw orchuulj chdahgui bol zuger angli aar bichej bai uuriiguunhuu medreliig gaihulad bdimuu
2016-12-28
Зочин:
Холя байхдаа яахав дээ, Клоэ гээч
2016-12-28