Баянзүрх дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг нээгдлээ
2016-12-27

 

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 132 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо.  Нээлтийн үйл ажиллагаанд  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт, 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр болон бусад албаны хүмүүс,  багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барьсан тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 120 хүүхдийн ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ.

 

Тус цогцолборыг “Рино инжинер" ХХК амжилттай гүйцэтгэн хугацаанд хүлээлгэн өгчээ. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь эхийн 9-13 дугаар хэсгийн хүүхдүүд тус цогцолбор сургуульд хамрагдах аж. Дашрамд дурьдахад Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баянзүрх дүүргийн27 дугаар хорооны засаг дарга , Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Батцогт нарын хичээл зүтгэлийн үр дүнд энэ хороонд цэцэрлэггүй байсан хүүхдүүд гэртээ биш цэцэрлэгт хүмүүжиж анхан шатны боловсролоо авах болсонд баяртай байна Хороо дүүргийнхээ төлөө нүдэнд харагдахуйц ажил хийж байгаа хүмүүсийг намчирхаад яриад байх нь илүүц Энэ хороо ямар хороо байлаа одоо ямар хороо байгаа талаар хорооны оршин суугч ард иргэд нь хэлээд өгөх байхаа
2016-12-28
Зочин:
Balai nov.shnuud yun neelt ve Luivarchin AH-ynhan bolioch ee avilgach zasag dargataigaa khamt zailtsgaa
2016-12-27