Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ
2016-12-27

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн өдөр 10 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна.

 

Тодруулбал БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн гудамж, Автобусны буудалд H.Aerocity автобусны жолооч Ж нь явган зорчигч Д-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

 

Мөн СХД-ийн нутаг Баруун салааны замд амины T.Pruis маркийн автомашины жолооч З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Corolla маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 3 хүн гэмтсэн байна.

 

Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин
bt:
abtobyc bol alyyrcnin tai adilxan vnen dabarcan lalaryydddddddddddddddddddddd
2017-01-03