О.Баасанхүү шүүх хурлын талаар мэдээлэл хийнэ

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, гурван хүнд ял оноосон. Энэ талаар хүмүүс өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "хэлмэгдүүлэлт хийснээ нуух гэж л хаалттай хуралдаан хийгээд байгаа юм шиг харагдаж байна. Энэ асуудал дээр Хуульзүйн байнгын хороо чимээ өнгөрч болохгүй хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлаар олон нийтэд хандаж байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр 11:00 цагт Төрийн ордон, "В" танхимд болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ