Дугаарын хязгаарлалт пүрэв, баасан гарагт үйлчлэхгүй
2016-12-28

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн энэ сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Ингэснээр иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.

 

Иймд энэ сарын 29,30-нд буюу пүрэв, баасан гарагт автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Shuud.mn
Сонин хачин