Далайн эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглов
2016-12-28

 

Австралийн эрх баригчид иргэдийн далай эрэгт архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглосон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

Хэдхэн өдрийн өдрийн Есүс Христийн мэндэлсэн өдөр тохиосон юм. Энэ өдөр иргэд далай эрэгт олноороо цугларч, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, нэгнээ гэмтээсэн хэрэг олон бүртгэгджээ. Хот тохижолтын ажилчид энэ өдөр зөвхөн далай эргээс 15 тонн хог, хаягдал цэвэрлэжээ. Мөн далай руу хог хаягдал ихээр орж, бохирдуулсан учир дээрх шийдвэрийг гаргасан талаараа албаныхан өгүүлэв.

 

Иргэд далай эрэг хавьцаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг цагдаагийнхан хянах гэнэ.  12-2 саруудад далай эргүүдэд дээр үдэшлэг зохион байгуулагдах нь элбэг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин