”Монполимет” зээлээ цаг хугацаанд нь төлсөн
2016-12-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкинд авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэхэд гишүүн З.Нарантуяа өр, зээлээ төлөөгүй, сунгасан компаниар "МАК", "Монпомет" компанийг дурдаж, зээлийн төлөхийг шаардсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулан гишүүн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-З.Нарантуяа гишүүн овлигогүй зан гаргасан. Судалгааны явцын материалыг УИХ-ын гишүүн судалж үзэж байж зарлах хэрэгтэй. Энэ хэдэн өдөр маш их шуугиан тарьж, гүтгэлэг доромжлол явлаа. Хөгжлийн банкнаас олгосон 4.2 их наядын 53.8 хувь нь улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл юм. Ихэнх нь зам, гудамж нэртэй төсөл. Харин хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын зээл 5-6 хувь. Үүнээс “Монполимет” компанийн  авсан зээл нь бүтээн байгуулалтын хамгийн сайн судалгаатай зээл. Та нэгэнтээ улс орон даяар зарласан учраас тодорхой мэдээлэл өгье.  “Монполимет” хоёр том үйлдвэрээ барьсан.  Хөгжлийн банкнаас авсан 22.3 тэрбум төгрөгийг  нэг ч минут, нэг ч өдөр хойшлуулаагүй төлсөн. Зээл  төлөх хугацаагаа хоёр удаа сунгасан гэж та хэлсэн, хоёр удаа зээлээ төлжээ. УИХ-ын танхимд буруу ташаа мэдээлэл хийгээд байгаад харамсаж байна.

 

-Энэ зээлийг авахын тулд 1.2 жил хөөцөлдөж байж 65 сая ам.долларыг хоёр үе шаттай авсан. Эргэн төлөлт нь 22.3 тэрбум төгрөг.  Зээлээ цаг хугацаандаа төлсөн.  Европын хөгжлийн банкны зээлийн судалгаатай, Эрсдлийн сан байгуулсан зээл. Ийм зээлийг та бүхэн хариуцлагагүй зээл гэж нэрлэсэн учраас залруулахаас өөр арга алга.  Юм л бол “Монполимет”,  “МАК” гэж орилдогоо болимоор байна. Ажлын байр бий болгогчдодоо  хүндэтгэлтэй хандмаар байна. Хөгжлийн төлөө зүтгэж байгааг нь дэмжмээр байна.  З.Нарантуяа гишүүн шалгалт хийсэн ажлын хэсгийн 200 хуудас материалыг харж ярьсан гэж хэлсэн. Энэ 200 хуудас материалыг ажлын хэсэг УИХ дахь АН-ын  бүлгийн гишүүдэд өгснөөс МАН-ын бүлгийнхэнд өгөөгүй. Тус материалд юу гэж байгааг мэдэхгүй байна. Тийм учраас ажлын хэсэг “Монполимет”-ын зээлийн талаар мэдээлэл өгнө үү хэмээсэн юм. Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр:

 

-16 том зээлээс үнэ цэнийн бууралтгүй хэвийн явж байгаа дөрвөн зээлийн нэг нь "Монполимет”. Сайн явж байгаа зээлийн ангилалд хамаарч байгаа гэсэн хариултыг өглөө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
өр:
өрөө төл
2017-01-02
Туул:
Та өөрөө ийм юм бичихээс ичихгүй байна уу?
2016-12-28
нэргүй:
Няраа гэдэг гишүүнцэр юу г гүтгээд байгаа юм бэ, тэр баримт олдоно маргааш л мэдэж болно АН-хий алсын хараатай бодолго уу, сонгосон хүмүүс ээ та нар ийм л хүнэнцэрийг гаргаж дээ
2016-12-28
irgen:
Narantuaya avgai Z.Enhboldiin boov huhhuus uur ediin zasag medehuu dali dali gesen atigar heltgii avgai,ulsad tatvar tuldug,heden myangan ajilchintai GARAMJAVT ataarhaj uhlee yu
2016-12-28
Туул:
Та өөрөө ийм юм бичихээс ичихгүй байна уу?
Зочин:
gishuun bolchihood kompania yariad baidag bas l hetsuu yum da
2016-12-28
irgen:
Ene hyn byteelch daichin hyn
2016-12-28