Хотын удирдлагууд нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ
2016-12-28

 

Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ

 

Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.

 

Хувь хүн, айл өрх бүр улиран одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр билээ.

 

Бид иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй, хариуцлагатай хандан, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрт тусгасан амлалт, ажил, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

 

Үндсэн хуульд тунхагласнаар оршин суугч бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах ёстой. Бид бүгд тийм л хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Иймээс хот төлөвлөлт, хот байгуулалт нь бүхэлдээ уг хүсэл эрмэлзлэлийг хэрэгжүүлэхийн төлөө чиглэгдэх учиртай.

 

Улаанбаатар бол нэг сая 375 мянган хүн амтай саятан хот. Хэдийгээр бидний ажил мэргэжил, авъяас сонирхол, хувийн зорилго өөр ч та биднийг нэгэн хүсэл мөрөөдөл нэгтгэдэг. Тэр нь амар тайван, ая тухтай хотод аз жаргалтай амьдрах юм. Тиймээс хамгийн түрүүнд хотын оршин суугч бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх нь хамгаас чухал бөгөөд хотын удирдлагын гаргасан, гаргах бүх шийдвэр, хийсэн болон цаашид хийх ажлууд ч иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Аз жаргалтай хотыг бий болгох зорилгод та бүхний тусламж, дэмжлэг хамгаас чухал. Бид бүхэн нэгдэж чадвал энэ зорилтыг ажил болгож, сайхан хотыг бүтээж чадна.

 

Угтан авч буй шинэ он Эрхэмсэг танд энх мэнд, урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэх болтугай.

 

Shuud.mn
Сонин хачин
60тэр бум:
60 тэрбум, Одоо баран Олчихсондоо.. Албан тушаалийг зарсаар л бнаа
2017-01-01
GOOGLE: PARADIGM SHIFT:
GOOGLE PARADIGM SHIFT GOOGLE PARADIGM SHIFT GOOGLE PARADIGM SHIFT МОНГОЛ ГЭРИЙН АНАЛОГИ ТӨСӨӨ БҮТЭЭХ АРГА... АЗ ЖАРГАЛ БОЛ ФИЛОСОФИЙН ОЙЛГОЛТ
2016-12-30
GOOGLE: PARADIGM SHIFT:
GOOGLE PARADIGM SHIFT GOOGLE PARADIGM SHIFT GOOGLE PARADIGM SHIFT МОНГОЛ ГЭРИЙН АНАЛОГИ ТӨСӨӨ БҮТЭЭХ АРГА... АЗ ЖАРГАЛ БОЛ ФИЛОСОФИЙН ОЙЛГОЛТ
2016-12-30
батаа:
ТА 2 БИДНИЙГ ТАЙВАН БАЙЛГААД АЛЬ, ТЭХҮҮ
2016-12-30
Зочин:
Uhchiisen huurnuud. Yu ch hiij chadahgui. Batbold gej avgainhaa heden duu nariig niisleld uuriiguu toiruulj ajild oruulsan, Sandui gej uuriinhuu songuulid yavsan heden gulugnuudee baahan yam tamgiin gazar shahsan yamar ch yos surtanhuungui amitdaas yu goridoh yumbe?!!
2016-12-28
gulguu:
ewii min
2016-12-28
САНАЛ дарга нарт:
1.АВТОБУСНУУДАА ЯЛАНГУЯАА 7 БУУДАЛ ЦАГТ НЬ ЯВУУЛ 30-50 МИНУТ ХҮЛЭЭЖ ХҮМҮҮСИЙГ ХӨЛДӨӨЖ АЛАХ НЬ АВТОБУСНУУД МАШ ХҮЙТЭН БН 2.ЗОЛИБОН НОХОЙНЫ ҮҮҮР БОЛЛОО УСГАЛ ХИЙГЭЭЧ 3.ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛАА ШУУРХАЙ БОЛГООЧЭЭ 4.ЕБС,ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН УЛИРАЛЫН УРАМШУУЛАЛЫГ УР ЧАДВАРЫГ ЯЛГАВАРЛАХГҮЙ ӨГҮҮЛЭЭЧБАЯНГОЛ ДҮҮРЭГ САР БҮР УР ЧАДВАР ӨГЧ УЛИРЛЫН УРАМШУУЛАЛЫГ МАШ САЙН ӨГДӨГ БАЙХАД СҮХБААТАР ДҮҮРЭГ УЛИРЛЫН УРАМШУУЛАЛ МАШ БАГА ӨГЧ УР ЧАДВАР ЕРӨӨСӨӨ ӨГДӨГГҮЙНЬ ЯЛГАВАРЛАЛ ГАРГАЖ БАЙГААГ АНХААРААЧ СУНДУЙ БАТБОЛД ДАРГАА,2017 оны ажлд амжилт хүсье
2016-12-28
Зочин:
goliison nohduud
2016-12-28