“Үйлийн гурван чулуу” жүжгийг тоглоно
2016-12-28

 

Зохиолч П.Батхуягийн бичсэн Д.Нацагдоржийн тухай "Үйлийн гурван чулуу" эмгэнэлт драмын жүжгийг тоглох гэж байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллажээ.

 

Зохиолч П.Батхуяг жүжгийнхээ тухай, "Миний хувьд аль болохуйц Нацагдоржийн намтарчилсан жүжиг бичихээс зайлсхийсэн. Нэг үгээр хэлбэл Нацагдоржийн туулсан он жилүүд, амьдралд бидний зүгээс асуусан ч хариултаа аваагүй олон ээдрээ бий. Тийм ч учраас чамгүй хугацааг Нацагдоржийг судлахад зарцуулсан судлаачийн хувьд жүжгээрээ хариулт өгөхийг хичээсэн. Намтар бол үзэгчдэд сонин биш шүү дээ. Харин түүний мөн чанарыг нээх нь илүү чухал. Яг үнэндээ өнөөгийн бидний амьдран буй цаг үе ч, Их зохиолчийн амьдарч асан цаг үе ч ялгаагүй абсурд байна. Тийм учраас миний жүжиг абсурд тавилт шийдэлтэй байх юм. Үзэгчид миний жүжгийг үзсэнээр одоо тоглогдож буй жүжиг шиг “бэлэн гоймон” савхдахгүй. Нэг үгээр үзэгчдэд өөр өөрийнхөөрөө Нацагдоржийг нээх бололцоог олгоно" хэмээн ярьжээ.

 

“Үйлийн гурван чулуу” жүжгийг энэ сарын 29-нд 16.00 цагт, 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин