Төрийн дээд одон медалиар 153 хүнийг шагналаа
2016-12-28

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өглөө.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор СХД-ийн 2 дугаар хорооны өндөр настан Б.Чулуунбаатар, “АЗЗҮ” ХХК-ийн хяналтын багийн ахлах инженер Л.Батжаргал, НМХГ-ын улсын ахлах байцаагч Ц.Хорлообаатар нарын 19 хүн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор “Монгол хурандаа” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Баярсайхан, СХД-ийн 27-р хорооны иргэн Ц.Ганболд нарын 3 хүн, Алтан гадас одонгоор “Сүлжээ” ХХК-ийн нягтлан бодогч Э.Алдарзаяа, Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтэн Г.Алтанцэцэг, “Солана” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын 77 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар НЭМГ-ын хэлтсийн дарга С.Ариунтуяа, Нийслэлийн татварын газрын үйлчлэгч Ш.Батсүрэн, “Бүрэнсүх” ХХК-ийн захирал Б.Галцэцэг нарын 54 хүнийг тус тус шагнасан байна.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй Төрийн дээд одон медалиар шагнагдсан нийт хүмүүст баяр хүргээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар та бүхэн шагнагдлаа. Та бүхний хүрсэн энэ амжилт нийслэл хот, цаашлаад Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй их хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна. Цаашид хийж бүтээснээсээ илүү ихийг эх орондоо, ард түмэндээ зориулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Thomas Gibson:
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-30
Зочин:
Хоморголон шагнахаа болих тухай нэг юм дуулдаад бсан биш билуу
2016-12-29
Зочин:
Битгий хуц за. Чам шиг хэл амаа билүүдээгүй. Энэ хүмүүс Монголын төрд хөдөлмөрөө үнэлүүлж байна. Хол очиж хуц.
2016-12-28
Зочин:
Улс орон хөгжих Өөрсдийнхөө хүмүүсийг шагнадаг уламжлалт арга нь үргэлжилсээр, юу хөгжүүлсэн хүмүүс юм бэ? Хэдхэн чанаргүй барилга шовойлгочихоод хөгжил гээд байгаа юм байх даа! Шагнал авч байгаа хүмүүс нь ч ичдэггүй авч байдаг!
2016-12-28
Зочин:
Битгий хуц за. Чам шиг хэл амаа билүүдээгүй. Энэ хүмүүс Монголын төрд хөдөлмөрөө үнэлүүлж байна. Хол очиж хуц.