Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
2016-12-28

 

монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

 

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нар гардуулан өгөв.

 

Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Монгол Улсын сонгодог урлагийн тайзнаа дэлхийн болон үндэсний дууриудын гол дүрийг бүтээн олон улсад эх орноо сурталчлан таниулах, дуурийн дуулаачдын шинэ үеийг сурган хүмүүжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Даваажавын Баадайжавыг,

 

Монгол Улсын Ардын багш цолоор ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн багш Жаргалын Лхамсүрэн, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч Цэдэвийн Өнөрбаян нарыг,

 

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Мах-Импекс ХК-ийн ахмад ажилтан Магсаржавын Жамъянсүрэнг,

 

Монгол Улсын гавьяат багш цолоор МУБИС-ийн зөвлөх багш, профессор Гончигийн Лхаахүү, МУИС-ийн ОУХС-ийн багш, профессор Жамсрангийн Баясах, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн ахмад багш Дамбийн Бүрэнхишиг, Отгонтэнгэр их сургуулийн философийн багш Бүдрэгчийн Галиндэв, Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газрын дарга Батаагийн Мөнхжаргал, Ахмад багш Азадсүрэнгийн Оюунбилэг, УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар, ХУД-ийн 7-р сургуулийн ахмад багш Дэндэвийн Хашхүү, МУИС-ийн Хуулийн сургуулийн багш, профессор Шарын Цогтоо, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, профессор Жигжидийн Цэвэгсүрэн, МУИС-ийн ШУ-ны сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор Гэнэнгийн Элдэв-Очир нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Зам барилгын “Эс Ар Пи Инженер консалтинг Монголия” ХХК-ийн зөвлөх инженер Байгарагийн Мандат, Барилга хот байгуулалтын яамны Ахмадын хорооны дарга Лхамсүрэнгийн Тогтохбаяр, Монголын Архитекторуудын Эвлэлийн ахмад гишүүн Дашийн Бат, "Хүчит чулуут" ХХК-ийн зөвлөх инженер Луутарын Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх Ламжавын Цээсүрэн нарыг,

 

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ХХЕГ-ын харьяа “Хилчин” спорт хорооны тамирчин Доржнямбуугийн Отгондалай, ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчин Энхбаярын Содномпэлжээ, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн тамирчин Болормаагийн Ууганхүү нарыг,

 

Монгол Улсын гавьяат холбоочин цолоор МҮОНРТ-ийн техникийн бодлогын мэргэжилтэн Аюурзанын Цогтбаяр, 25-р суваг телевизийн тэргүүн дэд захирал Лувсандамдингийн Жаргалсайхан, МИАТ ХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Чимэдбалжирын Нарантунгалаг нарыг,

 

Монгол Улсын гавьяат хуульч цолоор СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Бавалын Баатар, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын ба Олон улсын арбитрын арбитрч Дамбадаржаагийн Чилхаажав, Хөдөлгөөний аюулгүй байдал ТББ-ын тэргүүн Гомбоцэдэнгийн Ринчиндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр, Их засаг Их сургуулийн тэнхмийн эрхлэгч Дамбын Данзандорж, Үндэсний Тагнуулын академийн дэд захирал Мятавын Цогтоо нарыг,

 

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн Дамбаагийн Даргахүү, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин, Анхны байнгын ажиллагаатай парламентчдын холбооны тэргүүн Догсомжавын Балдан-Очир, Нийслэлийн Иргэдийн хурлын даргын зөвлөх Батаахүүгийн Баянжаргал, ХУД-ийн 2-р хорооны иргэн, Монгол Булгар ХХК-ийн ахмад ажилтан Жигжидийн Цэрэннадмид нарыг,  

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Урлаг судлаач, доктор Норовын Батмөнх, Соёл Урлагийн Их сургуулийн Радио телевизийн медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш Долгорын Чулуунцэцэг, Дорнод аймгийн музейн захирал   Намхайн Энхбаяр, Монголын Филателийн холбооны Удирдах зөвлөлийн  гишүүн, марк цуглуулагч Чулуундоржийн Энхбат нарыг,

 

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Хаан гарьд пикчерс” ХХК-ийн найруулагч жүжигчин Уухааны Батбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч балетын жүжигчин Халзайн Мөнгөнхөлөг, ҮДБЭЧ-ын дуучин Сосорбурамын Цогтсайхан, Соёл-Эрдэнэ хамтлагын хөгжимчин Бадамын Цолмон нарыг,

 

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор УДЭТ-ын жижиг хэрэглэлийн эрхлэгч Дашнямын Мягмарсүрэнг,

 

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор 1-р эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, мэс заслын их эмч Пандааны Батчулуун, ГССҮТ-ийн гар сарвууны бичил мэс заслын зөвлөх эмч Бүдийн Бүргэд нарыг,

 

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн багш, түүхч, профессор Зоригтын Лонжид

 

Монгол Улсын Шинжлэх үйлчилгээний гавьяат зүтгэлтэн цолоор Орон сууц ашиглалтын "Ганбиж" ХХК-ийн захирал Сүмбээгийн Сүхээ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тогооч Ёндонгийн Ядамсүрэн нарыг,

 

Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Бүрэн транс ХХК-ийн зөвлөх эдийн засагч Цэдэн-Ишийн Намсрай, Завхан аймгийн Улиастай сумын иргэн, худалдааны байгууллагын ахмад ажилтан Гэрэлийн Ойдов нарыг,

 

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Дорнод аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Санжсүрэнгийн Вандансүрэнг,

 

Сүхбаатарын одонгоор ЗГХЭГ-ын ахлах референт Энэбишийн Сумъяаг,

 

Цэргийн гавьяаны одонгоор ЗХ-ний 310-р ангийн дайчилгаа хүний нөөцийн тасгийн дарга Лувсандоржийн Батжаргалыг,

 

Алтан гадас одонгоор ЧД-ийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Өлзий-Оршихын Буянжаргалыг,

 

Цэргийн хүндэт медалиар Хилийн 0151-р  ангийн албаны нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Далхсүрэнгийн Баттөрийг,

 

Шударга журам медалиар ОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал унтраах 18 дугаар ангийн гал сөнөөгч  Жигжиддоржийн Отгонбаатарыг тус тус шагналаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн түүхэн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төр, түмэндээ хүндлэгдэж байгаа эрхэм хүмүүст Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

 

Эх хэлний боловсролыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хэл шинжлэлийн ухаанд бодит хувь нэмэр оруулсан доктор, профессор Цэдэвийн Өнөрбаян, Геологийн дээд боловсролын сургуулийг үүсгэн байгуулж, хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй доктор, профессор Жаргалын Лхамсүрэн нарт Монгол Улсын Ардын багш цол, сонгодог урлагийн тайзнаа дэлхийн болон үндэсний дууриудын гол дүрийг бүтээн олон улсад эх орноо сурталчлан таниулах, дуурийн дуулаачдын шинэ үеийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй дуучин Даваажавын Баадайжавт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээж байна.

 

Монгол хүний эрүүл мэндийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Улсын I төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, мэс заслын их эмч Пандааны Батчулуун, ГССҮТ-ийн Гар, сарвууны бичил мэс заслын зөвлөх эмч Бүдийн Бүргэд нарт Монгол Улсын гавьяат эмч цол хүртээлээ.

 

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай, зуны олимпийн наадамд амжилттай оролцож эх орныхоо алдар сууг дуурсгасан тамирчин Доржнямбуугийн Отгондалай, Болормаагийн Ууганхүү, Энхбаярын Содномпэлжээ нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.

 

Монголын төр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, хөдөлмөрлөж яваа иргэдийнхээ итгэл, зүтгэлийг ийнхүү үнэллээ. Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн иргэддээ болон та бүхнийхээ гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Zochin:
BAGABANDIIN AVGAI OYUNBILEG HAANA HEDEN JIL BAGSH HIISEN BE? YUNII BAGSH BILEE????
2016-12-29
Zochin:
Duuchin Ariunbaatarin bagsh UGJ Ichinhorloo bagshid yagaad shagnal ogoogui be? Erhem eronhiilogch guai.Shudaraga bish bna
2016-12-29
baldan:
hulgaich ta 2nrg yumaa baldand gabiyat uggud l..3
2016-12-29
hurdan neg jil bolj ene durakaas salah mini:
Saikhan ekh orniig mini gutaaj bgaa novsh hurdan zailaasai
2016-12-29
kkk:
zamiin luiwarchin nuxriig gawyat barilgachinn ke keekk eleg awsaan jinxene xoshin jvjig awj bgaaa ugj bgaa yag taarsan xa xa
2016-12-29
ha ha ha yooo kkk eleg avlaa:
MONGOL ULSIIN SHINJLEH UILCHILGEENII GAVYAAT ZUTGELTEN KKKK XAXAXA YOO ELEG AVLAA KKKK EBII MINI DEE MANAI ULSIIN ERUNHIILUGCH MINI DEE YANA DA YANA KKK YADAJ BHAD ASUUDAL
2016-12-28
Бага:
Шагнал яах бэ хүчний байгуулгаар бүү холио солио бүү хийгээч 2 жил болоод л солих юм дарга нарыг энэ маш муу үнэн ч ажилдаа хүн байхгүй боно
2016-12-28
Элбэгдорж:
Монгол улсын хамгийн шилдэг нэгдүгээр байранд орох мундаг удирдагч бол Элбэгдорж ерөнхийлөгч мөнөөс мөн.
2016-12-28
Элбэгдорж:
Монгол улсын хамгийн шилдэг мундаг удирдагч бол Элбэгдорж ерөнхийлөгч мөнөөс мөн.
2016-12-28
Зочин:
Монгол Улсын Шинжлэх үйлчилгээний гавьяат зүтгэлтэн цол гэсэн шинэ салбартай болж Сүмбээгийн Сүхээ, Ёндонгийн Ядамсүрэн нарыг шагнаа юу
2016-12-28
L:
Buunduhgui geed bsan yaasan be anduursan uuu
2016-12-28
Зочин:
iim olon saihan mundag gavyattuudtai manai oron ug n delhiin delhiin hamgiin muhdag oron lbaimaar yum daanch tiim bish n haramsaltai
2016-12-28