Хүчит 128 бөх барилдана
2016-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт хүчит 128 бөхийн барилдаан  Монгол бөхийн өргөөнд болно.

 

Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба,  Улсын аварга Г.Эрхэмбаяр,  Улсын арслан Н.Батсуурь,  улсын арлсан П.Бүрэнтөгс,  улсын арслан Э.Оюунболд нарын чансаа өндөр 128  бөх барилдах юм байна.

 

Ерөнхийлөгчийн цомын төлөөх анхдугаар барилдаан 2011 онд болж Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин