Олноо өргөгдсөн Монгол
2016-12-29

 

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулжээ.  Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас юм.

 

Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.Ялалттай болсон эрх чөлөөний тэмцлийг хувьсгал, амжилтгүй болсон бол хөдөлгөөн гэж нэрлэдэг.

 

Манжаас тусгаар болохын тулд эхлээд Хүрээнд байсан манжийн Сандо амбанг зайлуулах шаардлагатай болсон байна. Тиймээс халхын нутаг бүрээс сайн дурын цэрэг эрсийг цуглуулж, үүнээс зүрх алдан айсан Сандо зугтан оросын консулд хоргодон, 1911 оны 12 дугаар сарын 4-д орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас гарсан байдаг.

 

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан.  Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан байдаг.

 

Ингээд Олноо өргөгдсөн Монгол улсын яам нь 5 яамдаас бүрдэж байжээ. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамыг  Чин ван Ханддорж тэргүүлжээ. Энэ н одоогийн Гадаад харилцааны яам юм.  Цэргийн яамны сайдаар Эрдэнэ далай ван Гомбосүрэнг томилсон байна. Энэ нь одоогийн Батлан хамгаалах яам аж.  Сангийн яамны сайдаар  Түшээ гүн Чагдаржав томилогджээ. Энэ нь одоогийн Сангийн яам гэсэн үг. Шүүх яам байгуулж, сайдаар  Эрдэнэ ван Намсрай,  Дотоод явдлын яамны сайдаар  Да лам Цэрэнчимэд  нар тус  тус томилогджээ.  Энэ нь одоогийн  Хууль зүй, дотоод хэргийн яам юм.  Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьж байжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Neriine bicheche
2021-10-13
Зочин:
7-r sariin 11 , 11-r sariin 26 , 12-r dariin 29!! Bvr ervej gvitslee where poberi
2016-12-31
зочин:
Монгол улс минь хурдхан шиг хөгжиж баян хүчирхэг улс болохын сайны ерөөлийг дэвшүүлье.
2016-12-30
Зочин:
bogd gedeg chin mongoliig hytad oros 2t huvaaj ogoo biz dee ter muu novshiig magtaj baigaa tarhi ugaah geed baigaa humuus bol lav mongol bish 7 buudliin hujaa nar
2016-12-29
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-12-29