МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Нинжжамцыг томилжээ
2016-12-30

Ерөнхий захирал чөлөөлөгдсөнтэй холбогдуулж МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамцыг томилсон байна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

 

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Нинжжамц нь "Толь" сонины Ерөнхий редактор, Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал, МҮОНРТ-д Тамгын газрын дарга, ЗГХЭГ-т Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч болон МҮОНРТ-ийн дэд захирлын ажлыг тус тус хийж байв.  Тэрээр философич, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд эрх зүйн магистрийн зэрэгтэй юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Neher ni hen be tsagdaagiin darga bolson neher geed bicheed bna unen yumuu
2017-01-02
na:
толгойгүй бялдууч авгай ху намын том дарга нарын бөгсний хүүхэн ш дээ.Одоо бол бууны нохойн бөгсий жингэр болсон
2016-12-30
Зочин:
2 ж орсон хэлэхэд яасан хэцүү нэр вэ ккк
2016-12-30