Оны отгон барилдаанд Р.Пүрэвдагва түрүүллээ
2016-12-30

Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Барилдааны нээж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Тэрбээр 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт бөх сонирхогчид оо, энд хүрэлцэн ирсэн хүчит бөхчүүд, хүчит бөхчүүдээ дэмжигч цөстэй, золбоотой, хийморьтой монгол ах дүү нар аа,

 

Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо улам сэргээн бадруулсны 105 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг 5 жилийн өмнө өргөн дэлгэр тэмдэглэсэн. Үүнээс хойш жил бүхэн энэ сайхан ойгоороо монгол түмэн баярлаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоороо бахархаж тэмдэглэдэг ийм сайхан уламжлал тогтсон.

 

Энэ өдрөөр тухайн жилд хийморьтой сайхан барилдсан хүчит, шилдэг 128 бөхөө барилдуулж, монгол түмэн цэнгэн нааддаг сайхан уламжлалтай. Хүчит бөхийн барилдааныг үзэхээр эх орон даяар тухлан суугаа болон энэ Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт бөхийн хорхойтнууд, хүчит бөхчүүддээ баярласнаа дахин илэрхийлье.

 

Энэ өдрүүдэд монгол түмэн шинэ оны баяраа тэмдэглэж байгаа. Миний хувьд шинэ оны баяраа тэмдэглэдэг хамгийн сайхан мөч бол энэ байгаа юм.

 

Ингээд та бүхэндээ та бүхний маань золбоо, хийморь үргэлж өөдөө өрнөн дэвжиж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, хүчит бөхийн барилдаанаа нээж байна.

 

Баярлалаа. Баяр хүргэе, та бүхэндээ” гэлээ.

 

2011 оноос эхлэн зохион байгуулагдаж буй барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 128 бөх барилдав. Тус Барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. 

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ккк УВС зан:
Увсийн Атаархуу хорон зан юманд хурэхгуй..
2017-01-01
Увс:
Бурэнтогс Гое Уналаа.. УВС Гээд Балай хорон Атаархуу зангаа Болиод Зугеер л барилд.. УВС хоронго Зангиев бух Монголчууд Унэн ядаж, Хуухдээ УВС гаралтай хунтой суулгахгуй Гэж Байна шуу.. Цус ойртоод Сонохта ви
2017-01-01
Урвагч балай:
УРВАГЧИЙН хугацаа хурдан дуусаасаай. АН - гишуудийг Хоролсон ТУГЖИЛ. Удам Угсаагаараа АН д байж болохгуй
2017-01-01
Зочин:
Авдаг цолны нь хэмжээ нь дууссан
2017-01-01
Зочин:
хошгирсон бөхчүүд
2016-12-31
зочин:
Увс аймгийн улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс арслан агуу мундаг хийморьлог сайн бөх шүү.Хэнтий аймгийн улсын арслан Оюунболд бас сайн бөх шүү амжилт хүсэе .Увсын Бүрэнтөгс Хэнтийн Оюунболд арслан аль алин нь үнэхээр бяртай хүчтэй ухаалаг барилддаг сэргэлэн цовоо залуучууд.Гол нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж хөдөлмөрлөөрэй.Мундаг азтай бөхчүүд.Ийм залуугаараа улсын өндөр цолонд хүрсэн юм чинь цаашдаа асар сайхан ирээдүй хүлээж байгаа даа.Том амжилт хүсэе.
2016-12-30
Ккк УВС зан:
Увсийн Атаархуу хорон зан юманд хурэхгуй..
Зочин:
Авдаг цолны нь хэмжээ нь дууссан
A Nym o:
A
2016-12-30
Зочин:
Цесее авахуулсан надад хамаагуй юм байналдаа энэ баяр Тарвагадоржоо. Би хошгирдоггуй нь цестэй холбоотой юм биш биз
2016-12-30