Өнөөдөр хилийн боомтууд амарна
2017-01-01

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдөр ажиллахгүй.

 

Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан хилийн боомт, түүний дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомтууд ажиллахгүй гэсний дагуу нэгдүгээр сарын 1-нд амарч, цаашид хуваарийн дагуу ажиллах юм.  

 

Нийтээр тэмдэглэх баярын өдрийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 1-нийг бүх нийтээр амрахыг тусгасан. Эл өдрийг арванхоёрдугаар сарын 30-нд шилжүүлсэн бөгөөд уг ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригт нөхөж ажиллах юм.

Shuud.mn
Сонин хачин