Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэнэ
2017-01-02

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийн нэг жилийн хүүгийн хэмжээг 15.0 хувиас доошгүй байхаар шинэчлэн тогтоосон. 


Дээрх тогтоол хэрэгжснээр нийгмийн даатгалын сангийн хадгаламжийн хүүгийн орлого 87.8 тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл 1 жилийн хадгаламжийн хүүнээс орох орлого 35.7 тэрбум төгрөгөөр буюу 61.1 хувиар нэмэгдэх боломж бүрдлээ.

 

Өмнө нь 1 жилд 51.9 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого орж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин