Чой Сун Шилийн охиныг баривчилжээ
2017-01-02

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн найз гэгдэх Чой Сун Шилийн охиныг цагдаагийнхан баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Чой Сун Шилийн охин 20 настай Чун Ю Ра гэгчийг Дани улсаас баривчилсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн уламжлав.

 

Данийн Цагдаагийн албанаас Чун Ю Рагийн талаар Өмнөдийн хуулийн байгууллагынханд мэдэгдсэн аж.  Түүнийг Данийн Аолборг хотоос баривчилжээ. Чун Ю Ра ээжийнхээ найзын нэр хүндийг ашиглаж, Сөүл дэх Ихвагийн охидын их сургуульд элсэн суралцаж, тэтгэлэг, тусламж авсан хэмээн буруутгаж байна. Чой Сун Шилийг цагдаагийнхан баривчилсаны дараа охиныг нь интерполын тусламжтай эрэн сурвалжиж байжээ.

 

Самсунг компанийн захиралыг Чун Ю Ра нэг тэрбум воны үнэтэй уралдааны морь бэлэглэсэн хэмээн буруутгасан билээ. Чун Ю Ра нь морин спортын тамирчин бөгөөд 2014 оны Азийн наадмын аварга болж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Xuulitai oron xogjix yumaa.manaix barisan ch gesen xariytslaga xuleelgedeggui biz dee.oorsdoo xuulia barij baigaa yum chin....
2017-01-04
Bagabanid:
Manaikh gadaadad garsan khulgaich uudiig bariad ireesee
2017-01-02
uguulberee sain unsh:
DAGAVAR NUHTSUL ENE TER NI BHGUI BOLHOOR UTGA ALDAGDSAN BALAI YUM BOLOOD BH YUM
2017-01-02