Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2017-01-03

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

 

2017 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин