Исламын улс: Энэ бол дөнгөж эхлэл
2017-01-03

Энэ оны хамгийн анхны террорист халдлага Турк улсад гарлаа. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Туркийн Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах “Reina” гэх шөнийн клубт он солигдохтой зэрэгцэн террорист халдлага гарсан билээ.

 

 

Ийнхүү туркчууд шинэ оноо террорист халдлагатайгаар угтан авав. Зэсвэглэсэн этгээд шөнийн клубт нэвтэрч улмаар иргэд рүү гал  нээсэн байна. Сантагийн өмсгөлтэй нэг этгээд гол танхимд нэвтэрч, иргэд рүү гал нээжээ. Тэрбээр “АК-47” буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд эмх замбараагүй байдал үүсгээд хэргийн газраас зугтаасан аж. Гэмт этгээд шөнийн клубын гадна байрлах хяналтын камерт бичигдсэн боловч царайгаа нуусан байсан учир олоход бэрхшээлтэй байгаа талаар Дотоод хэргийн сайд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг царайг ил болгож, зургийг нь хэвлэл мэдээллийг хэрэгслээр байршуулж эхэлжээ. Одоогоор түүний хувийн мэдээлэл ил болоогүй байна.

 

Өнөөг хүртэл халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжиж байгаа юм. Халдлагын улмаас 39 хүн харамсалтайгаар амиа алдаж, 69 хүн бэртжээ. Найман хүн сэхээнд байгаа талаар албаныхан өгүүлэв.  Тэгвэл шөнийн клубт болсон халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хүлээсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

 

Шөнийн клубт халдлага үйлдсэн этгээд.

 

Исламын улс бүлэглэл твиттер хуудастаа “Бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй хариуг ийнхүү барив. Мөн христийн шашинтнууд баяраа тэмдэглэж байхад манай бүлэглэлийн ариун дайчин халдлага үйлдэж, буруу шашинтнуудыг хороолоо. Дайчнаараа бахархаж байна. Аллах чамайг хамгаалах болно. Энэ бол дөнгөж эхлэл” гэж жиргэжээ.  Гэхдээ тус бүлэглэлийн удирдлагууд шөнийн клубт халдлага үйлдсэн дайчныхаа талаар ганц үг дуугараагүй байна.  “Аллах түүнийг хамгаалах болно”  гэж мэдэгджээ.

 

Нэгэн гэрч “Халдлага үйлдсэн этгээд 20 орчим насных. Тэрбээр арабаар ярьж, амандаа нэг зүйлийг байнга хэлж байсан. Тэрбээр эхлээд шөнийн клубын гадна байсан цагдаагийн ажилтанг буудаад зэргэлдээ байсан хоёр хамгаалагчийг буудаж, клуб руу орсон” гэж ярьсан байна. Цагдаагийнхан гэрчүүдтэй уулзаж эхэлсэн бөгөөд гэмт этгээдийн талаарх үнэн бодит мэдээлэл өгөхийг ард иргэдээсээ хүсчээ. Гэмт этгээдийг Узбекстан эсвэл Киргизстаны иргэн байж болзошгүй талаар Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр дурджээ.   Цагдаагийнхан гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжиж байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Энэхүү халдлагын ард хэн ч байсан бид хариугаа авах болно. Заавал хариугаа авна” гэж мэдэгдсэн байна.

 

Уг халдлагаар гадаадын 15 иргэн амиа алдсан аж. Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээллээр “Халдлагаар Туркийн 11 иргэн, Саудын Арабын 7 иргэн, Иракийн 4 иргэн, Леваны 3, Йорданы 2 иргэн, Энэтхэгийн 2 иргэн, Мороко улсын 2 иргэн, Сири, Израйль, Тунис, Белги, Кувейт, Канад, Оросын тус тус нэг иргэн амиа алдсан” гэжээ.  Туркийн эрх баригчид амиа алдсан иргэдийн гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлж, буруутантай хариуцлага тооцохоо амлав.

 

Халдлагатай зэрэгцэн 17 мянган цагдаа Истанбул хотыг хамгаалж, гэмт этгээдийг эрэн хайж байна. Исламын улс өнгөрсөн онд Турк улсад хэд хэдэн удаа террорист халдлага үйлдэж, олон хүний амь насыг хөнөөсөн билээ.

 

Исламын улс өнгөрсөн оны аравхоёрдугаар сарын 10-нд Истанбул хотноо цуврал халдлага үйлдэж, 44 хүнийг хөнөөсөн бол өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд хуримын ёслол болж байсан газарт халдлага үйлдэж, 30 хүнийг хөнөөсөн билээ. Мөн өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-нд тус бүлэглэлийн хэсэг дайчид олон улсын “Ataturk” нисэх буудалд халдлага үйлдэж, 41 хүнийг хөнөөсөн юм. Уг халдлагаас хоёр өдрийн дараа тэд Туркийн армийнхан руу дайрч, их хэмжээний эд материалын хохирол учруулжээ.  Өнгөрөгч оны гуравдугаар сарын 13-нд Анкара хотноо дэлбэрэлт болж, 37 хүн амиа алдсан бол өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд болсон халдлагаар 27 хүн амиа алдсан байна. Энэ бүх халдлагыг исламын улс захиалсан болохоо мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
yher amitai ch yhaan baidag tiim ee!!!!:
enyynees setgej bodoh heregtei!!!
2017-01-04
Зочин:
энэ исламын улс гээд байгаа чинь зүгээр л аллага болоход бурууг нь өөртөө хүлээх зорилготой 90ээд онд аль кайда бин ладены шинэчилсэн л хувилбар байна шдээ аль кайдаг америк барууны тагнуулынхан бэлтгэсэн гэдэг нь батлагдчихсан шүү дээ
2017-01-04
Зочин:
энэ исламын улс гээд байгаа чинь зүгээр л аллага болоход бурууг нь өөртөө хүлээх зорилготой 90ээд онд аль кайда бин ладены шинэчилсэн л хувилбар байна шдээ аль кайдаг америк барууны тагнуулынхан бэлтгэсэн гэдэг нь батлагдчихсан шүү дээ
2017-01-04
мн:
Исламын улсыг дэмжээд зэвсэг хэрэгслээр хангаад дээрэмдсэн нефтийг нь худалдаж аваад давруулаад байсан юм. Бас дээр нь алан хядагчдийг устгаж байсан Оросын сөнөөгч онгоцыг унагааж байсан. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж энэ дээ.
2017-01-04
хэхэ:
ӨӨ ПИЗДА ЭНЭ ЧИНЬ РАВДАН БАЙНА Ш ДЭЭ ХАХАХХАА
2017-01-04
Зочинsain u:
B.DELGERTSETSEG ta hanas ymar saitaas medeelel avch oruuldagiin
2017-01-03