Олланд Иракт айлчилжээ
2017-01-03

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Ирак улсад айлчилсан талаар “www.foxnews.com”  мэдээллээ. Ерөнхийлөгчийг, Иракийн Ерөнхий сайд Хайдер аль Абади угтан авч, дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан гэнэ.

 

Олландын айлчлал ганцхан өдөр үргэлжилсэн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв. “Уг айлчлалын гол зорилго нь Ирак улсад үүрэг гүйцэтгэж буй Францын цэргүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай биечлэн танилцах юм” хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Ирак улсад тус улсын 500 гаруй цэрэг үүрэг гүйцэтгэж, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж байна.

 

Францын цэргүүд Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцож буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин