Х.Нямбаатар хүүхдүүдэд амны хаалт бэлэглэлээ
2017-01-03

Сонгинохайрхан дүүргээс сонгогдож, төрийн түшээ болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тойргийнхоо хүүхэд багачуудад гол анхаарлаа хандуулж байна. Тэрбээр өрхийн эмнэлгийн хуучин барилгыг өөрийн хөрөнгөөр засварлаж, 100 хүүхдийн цэцэрлэг болгон, өчигдөр нээсэн. 

 

Мөн тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачлан эхлүүлсэн “Энгийн дадлаар эрүүл амьсгалья” аянд нэгдэж, III хорооны 80 дугаар цэцэрлэгийн багачуудад 500 ширхэг амны хаалт бэлэглэжээ. Үндэсний үйлдвэрлэлийн уг амны хаалт нь агаарын бохирдлыг 90 хүртэлх хувиар шүүдэг аж.

 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин