Эдийн засаг хямарсан энэ үед Мэргэжлийн Засгийн газар бололцоотой бүхий л арга хэмжээг авах болно хэмээн тунхаглаж байсан ч БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд Ерөнхий сайдынх нь үг хамаагүй бололтой. Тэрбээр оны өмнөхөн албаны унаагаа сэлгэн Ниссан патролоор гангарах болсон байна.
Нарийн тооцоотойгоороо бөхийн ертөнцөд алдартай сайдыгаа гэнэтхэн унаагаа сэлгэсэнд нь дургүйцсэн зэвсэгт хүчнийхэн “Манай ярьдаг бөх хаанаас мөнгө босгочихов. Тэтгэвэрт гарч буй ахлагч, офицерууд нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй он дамжиж байхад сайд өндөр үнэтэй жийп авч унаж байгаа нь сайн үзэгдэл биш хэмээцгээж байгаа сурагтай.
Эх сурвалж: mminfo.mn
Уншиж байна |